Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 12/05 дугаартай удирдамжийн дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Зуун айл” барилгын материалын захад худалдаалж буй барилгын материалын тоон хэмжээнд тус газрын Хэмжил зүйн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг улсаас импортлон Монгол Улсын зах зээлд худалдаалж буй будаг, гадна дотор хананы эмульс, цемент, грунт, будаг шингэлэгч, замаск зэрэг бүтээгдэхүүний тоон хэмжээг улсын баталгаатай хяналтын жингээр шалгаж, Хэмжил зүйн тухай хууль, холбогдох дүрэм журмын талаар худалдаа эрхлэгчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.