Өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 06-ны Даваа /Наран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09.00-10.30 цагт Төрийн ордонд: УИХ дахь намуудын бүлгийн болон ажлын хэсгийн хуралдаан болно.
09.00-10.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд: “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь" сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумыг ЗТХЯ-наас санаачлан анх удаа зохион байгуулна.
11.00 цагт Гандантэгчэнлэн хийдэд: “Буддын шашин ба археологи” эрдэм шинжилгээний хурал болно.
13.30 цагт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны байранд: ЦХХХ-ны сайд Н.Учрал, Монгол шуудан, ОБЕГ-ын төлөөллүүд хаягжилтын асуудлыг шийдсэн талаар мэдээлэл хийнэ. Утас: 9910-3830.