”Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2023" сэдэвт өдрүүд АНУ-ын Чикаго хотноо үргэлжилж байна. Уг өпөрлөгийн хүрээнд Монголын жижиг дунд үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний нэгдсэн үзэсгэлэн "Mongolian gallery" дэлгүүр нээлтээ хийсэн байна. Мөн “INVEST MONGOLIA” Америк Монголын хөрөнгө оруулалтын форум болсон юм.
Чикаго хотод хамгийн олон монголчууд амьдардаг, 200 гаруй бизнес эрхлэгч, бизнесүүд үйл ажиллагаа явуулж байна. Хөрөнгө оруулалтын чуулган Монголын талаас ХХААХҮ-ийн сайдын зөвлөх Б.Батбаатар, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээлийн Батлан даалтын сан, Нийслэл, дүүргийн төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцож байгаа аж.