Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Олимпын эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд триатлоны дасгалжуулагчид олон улсын 1 дүгээр зэрэглэлийн сургалтад хамрагдаж байна.
Сургалтын нээлтийн ёслол Олимпик хауст зохион байгуулагдаж, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нийт оролцогчдод амжилт хүслээ.
Манай улсын 14 дасгалжуулагч хамрагдаж буй энэ удаагийн сургалт 6 хоногийн турш үргэлжлэх бөгөөд Дэлхийн триатлоны холбооны эксперт Энтони Лозадо (Филиппин), Франц Студер (Өмнөд Африк/Швейцар) нар удирдаж байна.