Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
31 минут 16 секунд

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.07/ хуралдаан гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгон нэмэгдүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хийж буй холбогдох тооцоо, судалгаа дуусаагүй тул хэлэлцүүлгийг хойшуулах горимын санал гаргалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн юм.

Ингээд Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Үргэлжлүүлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийн загвар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив.

Дараа нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдаан Засгийн газар 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгө нь хандив, тусламж, эргэн төлөгдөх нөхцөлгүй олгосон эх үүсвэр, архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувь, тамхины онцгой албан татварын 2 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөс бүрдэнэ гэж заасан байдаг. Мөн тус хуулийн 19.3 дахь хэсэгт Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажил зохион байгуулах арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгагдсаныг онцолсон.

Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулахын зэрэгцээ Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчнийг оношлох, эмчлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи шинээр нэвтрүүлэх, нутагшуулах үйл ажиллагааг санхүүжүүлэх зохицуулалтыг тусгасан.

Хоёрдугаарт, зайлшгүй шаардлагаар буюу дотоодод оношилж, эмчилж чадахгүй байгаа өвчнөөр гадаад улс орнуудад эмчилгээнд хамрагдаж байгаа иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байх зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд эмчилгээний зардлынх нь таван хувийг буцаан олгодог. Төр өөрөө дотооддоо оношилж, эмчилж чадахгүй атлаа гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлж байгаа иргэдийнхээ эмчилгээний зардлын таван хувийг л буцаан олгож байгаа нь маш бага хэмжээ. Иймд үүнийг үе шаттайгаар нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Гуравдугаарт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй эсхүл тэтгэмжийн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын эрхийг хүндэтгэж оршуулгын тэтгэмж олгох боломж бүрдүүлэх энэхүү үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтууд тусгасныг С.Чинзориг сайд танилцуулгадаа тодотгосон юм.

Хуулийн төсөл батлагдсанаар Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх нийгмийн эрүүл мэндийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад орсон өвчний тоо, иргэдийн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэхэд хувиасаа төлөх төлбөрийн хэмжээ буурч, иргэд эрүүл мэндээсээ үүдэлтэй ядууралд өртөх, санхүүгийн дарамт буурахад эерэгээр нөлөөлнө гэж төсөл санаачлагчид үзжээ.

Одоогоор Эрүүл мэндийг дэмжих санд улсын төсвөөс 2-3 тэрбум төгрөг төсөвлөдөг. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хүрээнд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг тав дахин нэмэгдүүлж, 10 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан гэдгийг Эрүүл мэндийн сайд танилцуулгадаа онцлов.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Одонтуяа, Ж.Батжаргал нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсад эмчилдэггүй өвчин, эмгэгүүдийг дотооддоо эмчилэхэд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах эсэх, гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдийн эмчилгээний зардлыг төрөөс буцаан олгох хувь хэмжээг хэрхэн нэмэгдүүлэхийг илүүтэй тодруулж байлаа.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар шинээр тусгай сан байгуулахгүй. Одоо байгаа Эрүүл мэндийг дэмжих сангийн хамрах хүрээг нь өргөжүүлнэ гэдгийг С.Чинзориг сайд хариултдаа тодотгов. Мөн тэрбээр, “Орчин үеийн эрүүл мэндийн шинэ, дэвшилтэд технологи нэвтрүүлэхтэй холбоотой зардлыг эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө хариуцахад санхүүгийн хувьд боломжгүй. Иймд оношилгоо, шинжилгээний тоног төхөөрөмж худалдан авах, шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулахтай холбоотойгоор эмч, мэргэжилтнүүдээ багаар нь чадавхжуулах зардлыг тус сангаас шийдэхээр тусгаад байна. Тэрхүү шинэ технологи Монголд нутагшлаа гэсэн мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт гаргасан нөхцөлд дараагийн шат буюу Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтээ авна. Бид тэр боломжийг нь нээж өгөх юм.” хэмээн хариулсан. Түүнчлэн гадаадад зайлшгүй шаардлагаар эмчилгээнд хамрагдаад ирсэн иргэдэд олгож байгаа зардлынх нь хэмжээг тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлье. Нэг хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувь, насанд хүрсэн хүний эмчилгээний зардлын 20 хувийг буцааж олгохоор төсөл боловсруулж урьдчилсан тооцоо, судалгааг хийж байгаа. Энэ хууль батлагдвал Эрүүл мэндийг дэмжих сангийн журмыг Засгийн газар батална гэдгийг салбарын сайд хариултдаа тодотгохын зэрэгцээ 2022 онд 400 орчим хүн 13 тэрбум төгрөгийн гадаадад эмчлүүлсэн зардлын нэхэмжлэл ирүүлсэн байдаг. Үүний 5 хувь буюу 600 орчим сая төгрөгийг Эрүүл мэндийг дэмжих сангаас нөхөн төлсөн гэж байлаа.

Ингээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Засгийн газраас 2023 оны 09 дүгээр 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулахдаа, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хийснийг тодотгоод Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.1-т заасныг баримтлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, мөн хуулийн 42.2.3.-т заасны дагуу хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураалт явуулах шаардлагатай гэж үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг тус тус бэлтгэсэн гэв.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 21 хууль, Улсын Их Хурлын долоон тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг нэмж тусган, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, С.Одонтуяа нар асуулт асууж, санал хэлсний дараа Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулав. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3.-т “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн.” хэмээн заасны дагуу “төслийн 2 дугаар зүйлийн 23 дугаар зүйлийн 23.2.23-ыг дахин хураах шаардлагатай” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Иймд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 23 дугаар зүйлд Ажлын хэсгээс “төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа газар дээр хууль бусаар барилга, байгууламж баригдсан талаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бол хураан авах ажлыг зохион байгуулах” гэсэн агуулгатай 23.2.23 дахь заалт нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжсэн. Мөн "Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 4 дэх заалтыг “орон сууцны ипотекийн зээлийн эрэлт болон төвлөрлийг сааруулах бодлоготой уялдуулан ипотекийн хөтөлбөрийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, нийслэл, орон нутагт тэгш хүртээмжтэй хуваарилах, мөн агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгоор инженерийн дэд бүтцийн шийдэлтэй, нийт талбай нь 100м2-аас ихгүй хэмжээтэй амины орон сууцыг орон сууцны ипотекийн зээлд хамруулах” гэсэн 2 дахь заалт болгон өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

Иймд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

Дараа нь Засгийн газраас 2023 оны 09 дүгээр 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулсан.

Тэрбээр, хууль тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2023 оны 162 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан 17 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Ажлын хэсэг 2023 оны 10 дугаар сарын 20, 27, 30, 11 дүгээр сарын 7-ны өдөр буюу нийт 4 удаа хуралдсаныг тодотгоод Ажлын хэсгээс Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсээс ирүүлсэн төсвийн төсөл, дүн шинжилгээ, танилцуулга, санал дүгнэлт, Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлттэй танилцаж, Сангийн яамнаас төсвийн төслийн орлого, зарлагыг тооцсон үндэслэл, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний дэлгэрэнгүй судалгааг гаргуулан авч хэлэлцсэнийг онцлов.


Мөн Байнгын хороонд болон Ажлын хэсэгт албан бичгээр саналын томьёоллоор ирүүлсэн нийт саналуудаас төсөвт зохицуулалт хийх төсөл арга хэмжээний нэр өөрчлөх, төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцсөн салбар дотроо зохицуулалт хийх саналууд болон зураг төсвийн магадлал хийгдсэн, ирэх жилийн улсын төсөвт бага ачаалал үзүүлэх, төсөвт өртөг нэмэгдүүлэх саналуудыг Ажлын хэсгийн санал болгон дэмжсэн бол Байнгын хороонд болон Ажлын хэсэгт албан бичгээр саналын томьёоллоор ирүүлсэн нийт саналуудаас магадлал хийгдээгүй, төсөвт өртөг нэмэгдүүлэн төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал өөрчлөх болон гишүүдийн тойрог бусад салбарын төсвийн зохицуулалт хийж өөрийн тойрогт хөрөнгө оруулалт тавихаар ирүүлсэн саналуудыг Ажлын хэсэг дэмжих шаардлагагүй гэж үзсэнийг тодотгож байлаа.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан дараах шаардлагад нийцсэн гэж дүгнэснийг онцлоод тухайлбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу улсын хөгжлийн бодлоготой нийцэж байна. Засгийн газрын өрийн үлдэгдэл дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх харьцаа 2024 онд 40.7 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаанд байна. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25 их наяд, 289.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.2 хувь, нийт зарлага 27 их наяд буюу 360.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.0 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд 70.8 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -2.8 хувьтай тэнцэж байхаар төлөвлөснийг тодотгов.

Түүнчлэн Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтэд, төсвийн төсөлд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ, татварын орлого зэргийг өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн гүйцэтгэлд эрсдэл үүсвэл, төсөвт тодотгол хийх нөхцөлд хүргэж болзошгүй байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн төслийг боловсруулахдаа хөтөлбөр бүрийн өртгийг тооцоогүй, арга хэмжээний хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг тоон болон чанарын утгаар хэмжигдэхүйцээр бодитой тодорхойлоогүйгээс төсвийн зорилго хангагдах эсэхийг үнэлэх боломжгүй байна. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлэх, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан эдийн засгийн бодит үр өгөөжийн тооцоо, судалгаа хийх аргачлалыг боловсруулан баталж Өрийн удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.11 дэх заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Гадаад өрийн төсөвт үзүүлэх ачааллыг бууруулах зорилгоор дотоод үнэт цаас гарган төсвийн алдагдлын тодорхой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төсвийн төслийг боловсруулсан боловч түүний үр ашгийг нарийвчлан тооцоолоогүй байна. Төсвийн төсөлд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээний барилга байгууламжийн ангилалд магадлал хийгдэж байгаа 21, нэг маягаар болон жишиг магадлалтай 153 төсөл, арга хэмжээг тус тус тусгасан байна. Барилга байгууламжид зураг төсөл, магадлал хийх, худалдан авах ажиллагаа зохион байгуулах, гэрээ байгуулах, захиалагчийн хяналт болон гэрээний хэрэгжилтийг хангуулах, улсын комисс барилга байгууламжийг хүлээн авах зэрэг төсвийн хөрөнгө оруулалтын үйл явцад тавих дотоод хяналтын тогтолцоог сайжруулан субьектив сөрөг нөлөөллийг бууруулах эрх зүйн тодорхой нарийвчилсан зохицуулалтыг бий болгох шаардлагатайг Монгол Улсын Ерөнхий аудитор онцлон тэмдэглэв.

Дараа нь ирэх оны төсвийн хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.

Тэрбээр, ирэх оны төсөвт тусгасан онцлог арга хэмжээг танилцуулахдаа, Төрийн албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох тэтгэмжийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээнд 217.7 мянган төрийн албан хаагч, 499.2 мянган тэтгэвэр авагч, давхардсан тоогоор нийт 146.9 мянган нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хүн хамрагдах болно. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг ирэх оноос хэрэгжүүлэхтэй холбогдуулан малчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэний шимтгэлийг 100 хувь тус тус төрөөс хариуцах, нийт даатгуулагчдын тэтгэвэр тогтоолгоход баримтлах дараалсан 7 жилийг 5 жил болгож бууруулах, тэтгэврийн хуримтлалын нөөц санг мөнгөжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгасан гэж байлаа.

Боловсролын шинэчлэлийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах тэтгэлгийг ирэх оноос олгож эхэлнэ. Ирэх онд хүүхэд хамгааллын төсвийг хүрэх үр дүн, гүйцэтгэлтэй нь уялдуулан 80 хувиар нэмэгдүүлж 14.3 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөөд байна. Энэ нь хүүхдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг хангалттай бүрдүүлэхэд хүрэлцэхгүй хэдий ч салбар хоорондын уялдааг сайжруулах, орон нутгийн санхүүжилтийн эх үүсвэрийг оновчтой хуваарилбал тодорхой үр дүн гарах боломжтой гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг үргэлжлүүлэн дэмжиж хүнсний ногоо, газар тариалангийн ажлын явц, бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг технологийн парк, мах, ноос, арьс шир, түүхий эд, хүнс, сүү боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжихэд шаардлагатай арга хэмжээний төсөв болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүүгийн татаасанд зориулж ирэх онд нийт 223.7 тэрбум төгрөг хуваарилна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.

Түүнчлэн тэрбээр, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн нийгэм, эдийн засгийн үр ашиг, ач холбогдол бүхий төслүүдэд чиглүүлж, энэ хүрээнд төсвийн төсөлд нийтдээ 6.1 их наяд төгрөгийн хөрөнгийн зардлыг төлөвлөсөн нь ДНБ-ний 8.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зардлын 22.6 хувьтай тэнцэж байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.2 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 1050 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын Ажлын хэсэг төсөв өргөн мэдүүлэхийн өмнө бүх аймгуудад ажиллаж, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдэд иргэдийн саналыг авах, иргэдээр эрэмбэлүүлэх ажлыг анх удаа зохион байгуулсан билээ. Үүний дагуу хот, хөдөөгийн хөгжлийг хурдасгах, эрчим хүч, автозамын төслүүдэд зориулж ирэх онд 1.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 154 төсөл, арга хэмжээний 593.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгаад байна. Эдгээр төслүүдийг эхлүүлэх төдий бус харин хамгийн багадаа 1 жил, хамгийн ихдээ 3 жилд багтаан хэрэгжүүлж, ашиглалтад оруулах зорилт тавьж, үүний дагуу 2024 онд хамгийн багадаа 30 хувийн санхүүжилтийг тусгалаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих, тэргүүлэх ач холбогдолтой бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг гадаад зээл, тусламжийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээрээс томоохон төслүүдийг дурдвал, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл, Чойбалсан Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх төсөл, Улаанбаатар хотын ундны ус хангамжийг сайжруулах болон төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл болон арван аймагт дулааны станц барих төсөл зэрэг болно гэж байлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу бусад Байнгын хороодоос Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлснийг хуралдаанаар сонсож, танилцав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Даваасүрэн, Х.Баделхан, Ш.Раднаасэд, Ч.Хүрэлбаатар Г.Амартүвшин, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт нар асуулт асууж, санал хэлсэн.

Хуралдаан Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтаар үргэлжлэв. Тухайлбал, төсвийн тэнцэл сайжруулахтай холбоотой төсвийн орлогыг 590,761.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн. Уг саналд “Олон жил хуримтлагдсан татвар нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийн өрийг үе шаттай барагдуулж, төсвийн тогтвортой байдлыг хангах, иргэдийн цалин, тэтгэвэр тэтгэмж, төрийн үйлчилгээний зардлын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2022 оноос өмнөх хуримтлагдсан өр төлбөрийг 20-иос доошгүй буюу 92,100.0 сая төгрөгөөр, нэмэгдсэн өртгийн албан татварын хуримтлагдсан өр төлбөрийг 20-иос доошгүй хувь буюу 194,300.0 сая төгрөгөөр, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийг 50-иас доошгүй буюу 256,361.3 сая төгрөгөөр тус тус барагдуулж, улсын төсвийн орлогыг 542,761.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэх”, “Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаас бусад төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, цар тахлын үед төвлөрүүлээгүй ноогдол ашгийн үлдэгдлийг бүрэн дайчлах замаар улсын төсөвт 48,000.0 сая төгрөгийг нэмж төвлөрүүлэх” хэмээн тусгасан байв.

Түүнчлэн Ажлын хэсгээс гаргасан төсвийн зардлыг 335,261.1 сая төгрөгөөр бууруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжив. Уг саналд “Нэгдсэн төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн төслийн нийт зарлагын Нийгмийн даатгалын сан, зээлийн хүүгийн төлбөр, үйл ажиллагааны орлогоос бүрэн санхүүждэг зардлаас бусад урсгал зардлыг 2.51 хувиар буюу 309,522.9 сая төгрөгөөр бууруулах”,“Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгасантай холбогдуулан Эрчим хүчний сайдын төсвийн багцын урсгал зардлыг 25,738.2 сая төгрөгөөр бууруулахаар тусгасан байлаа.

Мөн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хонины ноос, тэмээний ноос, сарлагийн хөөврийн килограмм тутамд тооцон мөнгөн урамшуулал олгохоор төсвийн тооцоололд тусгагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг үндэслэн Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэн юм.

Ийнхүү ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2023 оны 09 дүгээр 29-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулсан бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт асууж, санал хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргасангүй. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Монгол, Лаосын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд төрийн одон, медаль хүртээлээ
Монгол, Лаосын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд төрийн одон, медаль хүртээлээ
 
“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ
“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртэв

Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

ӨНӨӨДӨР: Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол болно

ӨНӨӨДӨР: Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол болно

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Улаанбаатарт өдөртөө 20-22 хэм дулаан байна.

Улаанбаатарт өдөртөө 20-22 хэм дулаан байна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

Их Моголын эзэнт гүрний үеийн одон орны багаж хэрэгслийг үнэ хаялцуулжээ

Их Моголын эзэнт гүрний үеийн одон орны багаж хэрэгслийг үнэ хаялцуулжээ

Мароккод болох их хурлаар Ж.Инфантино ерөнхийлөгчид өрсөлдөнө

Мароккод болох их хурлаар Ж.Инфантино ерөнхийлөгчид өрсөлдөнө

Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна

Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна

“Ази судлал-2026” олон улсын хурал 12 дахь жилдээ боллоо

“Ази судлал-2026” олон улсын хурал 12 дахь жилдээ боллоо

Эрдэнэтийн-Овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, Оюут ордын нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажуулав

Эрдэнэтийн-Овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, Оюут ордын нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажуулав

“Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан эхэллээ

“Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан эхэллээ

“Тэрбум мод тарих үндэсний өдөр”-өөр есөн байршилд мод тарина

“Тэрбум мод тарих үндэсний өдөр”-өөр есөн байршилд мод тарина

Өнөөдөр: Байгаль орчны салбарын албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн болно

Өнөөдөр: Байгаль орчны салбарын албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн болно

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна

Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа

Долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа

Бямба гарагаас эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлнө

Бямба гарагаас эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлнө

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна

Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“САНЬЯА-2026” Элсний бөхийн төрөлд З. Болортунгалаг мөнгөн медаль хүртлээ

“САНЬЯА-2026” Элсний бөхийн төрөлд З. Болортунгалаг мөнгөн медаль хүртлээ

“Оюу толгой” компани 2026 оны чөлөөт мөнгөн урсгалаар зээлээ төлнө

“Оюу толгой” компани 2026 оны чөлөөт мөнгөн урсгалаар зээлээ төлнө

OpenAI-тай хамтран ажилладаг компаниудын хувьцааны ханш унажээ

OpenAI-тай хамтран ажилладаг компаниудын хувьцааны ханш унажээ

Эмийн чанарын хяналтыг бүрэн хангах Үндэсний лавлагаа лабораторитой болно

Эмийн чанарын хяналтыг бүрэн хангах Үндэсний лавлагаа лабораторитой болно

Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Ноос, ноолуур, арьс ширний салбарт ажиллах залуучуудыг татах зургаан сарын аян эхэллээ

Ноос, ноолуур, арьс ширний салбарт ажиллах залуучуудыг татах зургаан сарын аян эхэллээ

“Монголын ногоон, хүртээмжтэй хотууд” төсөл хэрэгжинэ

“Монголын ногоон, хүртээмжтэй хотууд” төсөл хэрэгжинэ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Улаанбаатарт өдөртөө 20-22 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 20-22 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

ЭЕШ-ын бүртгэл тавдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ

ЭЕШ-ын бүртгэл тавдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ

Майкл Жексоны тухай кино дээд амжилт тогтоожээ

Майкл Жексоны тухай кино дээд амжилт тогтоожээ

Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө

Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө

А.Гутерриш: Хиймэл оюун, квант тооцооллын технологиуд цөмийн аюулыг ойртуулж байна

А.Гутерриш: Хиймэл оюун, квант тооцооллын технологиуд цөмийн аюулыг ойртуулж байна

Дэвшилтэт технологи бүхий органик бордооны үйлдвэр нээгдлээ

Дэвшилтэт технологи бүхий органик бордооны үйлдвэр нээгдлээ

Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана

Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана

ӨНӨӨДӨР: Монгол Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн эхэлнэ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн эхэлнэ

Улаанбаатарт 16-18 хэм дулаан байна

Улаанбаатарт 16-18 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ДАШТ-ий шагналын санг ФИФА нэмжээ

ДАШТ-ий шагналын санг ФИФА нэмжээ

Дэлхийн газрын тосны зах зээлд өсөлт ажиглагдаж, геополитикийн эрсдэл нэмэгдлээ

Дэлхийн газрын тосны зах зээлд өсөлт ажиглагдаж, геополитикийн эрсдэл нэмэгдлээ

Ираны Гадаад хэргийн сайд А.Арагчи Санкт-Петербургт хүрэлцэн иржээ

Ираны Гадаад хэргийн сайд А.Арагчи Санкт-Петербургт хүрэлцэн иржээ

Марафон зайг 2 цагаас дотогш хугацаанд туулсан анхны тамирчин тодорлоо

Марафон зайг 2 цагаас дотогш хугацаанд туулсан анхны тамирчин тодорлоо

ӨНӨӨДӨР: “Евразийн эдийн засгийн холбоо ба Монгол Улс: Боломж, сорилт” хэлэлцүүлэг болно

ӨНӨӨДӨР: “Евразийн эдийн засгийн холбоо ба Монгол Улс: Боломж, сорилт” хэлэлцүүлэг болно

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ

34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ

“Душанбе-2026” Их дуулгад Монголын 21 жүдоч барилдана

“Душанбе-2026” Их дуулгад Монголын 21 жүдоч барилдана

Экспортолсон ургамлын гаралтай бүтээгдэхүүний хэмжээ 183.5 мянган тоннд хүрэв

Экспортолсон ургамлын гаралтай бүтээгдэхүүний хэмжээ 183.5 мянган тоннд хүрэв

Д.Трамп: Иранд цөмийн бөмбөг хаяхгүй

Д.Трамп: Иранд цөмийн бөмбөг хаяхгүй

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Өнөөдөр: “Сансрын нисэгч Ганзориг” номын нээлт болно

Өнөөдөр: “Сансрын нисэгч Ганзориг” номын нээлт болно

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

МҮБХ-ны “Их Эе“ 255 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдана

МҮБХ-ны “Их Эе“ 255 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдана

Махны экспорт 2023 оноос өсөж, орлого 345.3 сая ам.долларт хүрчээ

Махны экспорт 2023 оноос өсөж, орлого 345.3 сая ам.долларт хүрчээ

Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь

Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь

Саньяа 2026: Г.Монголжин хүрэл медаль хүртлээ

Саньяа 2026: Г.Монголжин хүрэл медаль хүртлээ

Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь гарчээ

Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь гарчээ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

“Боловсролын шинэчлэл-2026” үзэсгэлэн гарна

“Боловсролын шинэчлэл-2026” үзэсгэлэн гарна

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хамгийн том мөсөн уул бүрэн хагарч салжээ

Хамгийн том мөсөн уул бүрэн хагарч салжээ

Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоолоо

Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоолоо

Б.Сэр-Од Бостоны марафонд амжилттай уралдлаа

Б.Сэр-Од Бостоны марафонд амжилттай уралдлаа

Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо

Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

“Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна

“Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Өнөөдөр: Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилнэ

Өнөөдөр: Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилнэ

Улаанбаатарт 16-18 хэм дулаан байна

Улаанбаатарт 16-18 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хаягдал ясаар органик бордоо, тэжээл, онгоцны дизель түлшний түүхий эд үйлдвэрлэж байна

Хаягдал ясаар органик бордоо, тэжээл, онгоцны дизель түлшний түүхий эд үйлдвэрлэж байна

Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхийг зөвшөөрчээ

Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхийг зөвшөөрчээ

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Н.Учрал: Засгийн газар цахимд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ

Н.Учрал: Засгийн газар цахимд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ

Төрийн үйлчилгээний API-г хувийн хэвшилд нээнэ

Төрийн үйлчилгээний API-г хувийн хэвшилд нээнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Гаалийн хууль тогтоомж зөрчин татвраас зайлс хийсэн 8 зөрчил илрүүлжээ

Гаалийн хууль тогтоомж зөрчин татвраас зайлс хийсэн 8 зөрчил илрүүлжээ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Өнөөдөр: “Хүүхдийн хөгжил, төлөвшил-2026” эрдэм шинжилгээний хурал болно

Өнөөдөр: “Хүүхдийн хөгжил, төлөвшил-2026” эрдэм шинжилгээний хурал болно

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв

Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв