Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.4. "Хэвлэл мэдээллийн салбарыг үнэн бодит мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх чиглэлээр хөгжүүлнэ" зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд хэвлэл мэдээллийн болон цахим орчинд хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийн талаар хэлэлцэх “Хэвлэл мэдээлэл ба хүүхэд хамгаалал” сэдэвт салбар дундын хэлэлцүүлгийг Соёлын яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09:00 цагт Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд зохион байгуулна.
“Хэвлэл мэдээлэл ба хүүхэд хамгаалал” хэлэлцүүлэг болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.