Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хороо болон САУЭШТ-өөс санаачилан “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдыг дэмжих багууд болон спорт холбоодын удирдлагуудтай уулзалт /2024.11.10/ зохион байгуулав.
Энэ хүрээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг олимпын наадам хүртэл дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах 4 чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулна.
Үндэсний шигшээ багийн тамирчдад: Спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжих баг, Спортын сэтгэл зүйчдийн баг, Спортын анагаах ухааны баг, Спортын хоол зүйн гэсэн 4 баг ажиллах юм.
Спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжих багийг Ардын багш,Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох удирдах бол Спортын сэтгэл зүйчдийн багийг Б.Золзаяа, Спортын хоол зүйн багийг С.Мөнхтуул нар удирдах юм байна. Дээрх гурван багт нийт 17 хүн ажиллах бөгөөд Ч.Насантогтох нь монголоос олимп, дэлхийн медальтан бэлтгэн гаргах үйлст үнэтэй хувь нэмэр оруулж байгаа дасгалжуулагч юм. Харин Б.Золзаяа нь олимп, ДАШТ-үүдэд Монголын баг тамирчдыг сэтгэл зүйчээр олон жил ажилласан нэгэн. М.Мөнхтуул нь Хоолзүйн аппликейшн, платформыг үүсгэн байгуулагч, мэргэжлийн эмнэлзүй спортын хоол зүйч бөгөөд “Токио-2020” зуны олимпын наадамд оролцсон баг тамирчдын хоолзүйчээр ажиллаж байв.