Монголын жүдо бөхийн шигшээ баг тамирчид энэ оны сүүлийн тэмцээндээ оролцохоор Япон улсыг зорилоо.
Ирэх сарын 02-03–ны өдрүүдэд Токио хотод зохион байгуулах Токиогийн Их дуулга тэмцээнд Монгол Улсын 21 жүдоч өрсөлдөнө. Баг тамирчид өмнө нь 14 хоног Япон улсын Кокушикан их сургууль, Нихон их сургууль, Токай их сургуулиудад шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор хамтарсан бэлтгэлд хамрагдана. Кокушикан их сургуулийн бэлтгэлийг одоогийн Японы шигшээ багийн ахлах дасгалжуулагч Кейжи Сүзүки, Нихон их сургуулийн хамтарсан бэлтгэлийг дэлхийн 2 удаагийн аварга Юүка Нишида нар удирдах юм.
Хамтарсан бэлтгэлд хамрагдахад санхүүгийн туслалцаа үзүүлсэн Л.Эрдэнэчимэг захиралтай “Монос”группын хамт олон Д.Ганбаатар захиралтай Макс группын хамт олон,мөн Монголын үндэсний олимпийн хороо, МИАТ ТӨХК хамт олонд баярлаж талархсанаа Монголын жүдо бөхийн холбоо илэрхийлж байна. Амжилтаараа бид хариу барихыг хичээх болно гэж баг тамирчид хэлж байна.