Фүкүока хотноо үргэлжилж байгаа Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшюү башёгийн 3 дахь өдрийн барилдаанд Озэки Киришима Б.Лхагвасүрэн, Шодай /М-2/-тай барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 3 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Кюүшюү башёгийн Макүүчи /Дээд зиндаа/-д Монголоос 4 сумоч барилдаж байгаа юм.
Энэ өдөр Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Комүсүби Хокүтофүжи-тэй учраа таарч барилдан, түүнийг хатакикоми мэхээр хаяж 3 даваатай болоод байна.
Озэки Такакэйшо, энэ өдөр Ура /М-1/-тай хүчээ сорин барилдаж, түүнийг цүкиотоши мэхээр давснаар мөн 3 даваатай болов.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-12/ энэ өдөр Хирадоүми /М-11/-тэй учраа тааран хүч үзэж, түүнийг хикиотоши мэхээр хаяж 3 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Мөн Хокүсэйхо А.Даваанинж /М-7/, Шонанноүми /М-6/-той таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 1 унаатай боллоо.