Энэ оны 11 дүгээр сарын 15-нд Олон улсын “Торгоны зам 2024” ралли уралдааны зохион байгуулагчид уралдааны зам, маршрутыг танилцууллаа. Уралдаан ОХУ, Монгол, БНХАУ гэсэн гурван улсын нутагт явагдана.
Гараа 2024 оны 7 дугаар сарын 5-нд Оросын Томск хотод болж, тамирчид долоодугаар сарын 15-нд Хятадын Хоргост барианд орох юм.
ОХУ, Монголд тус бүр 4 гараа, Хятадад 3 гараа явагдана. Нийт 11 гараанд тамирчид 5500 км замыг туулах болно.
Зохион байгуулагчид “Ирэх жилийн манай уралдаан Дакараас давсан хүнд хэцүү замтай, сонирхолтой тэмцээн байх болно. Монголын говь, Оросын уул, Хятадын тал гээд үнэхээр үзэх харах юм ч ихтэй. Хэрэв Барууны орны тамирчид ирэхгүй бол өөртөө харамсах болно” гэж мэдэгдлээ.
Уралдааны маршрут манай орны баруун хэсгээр буюу Ховд аймгийн нутаг дээгүүр уралдаж өнгөрөх юм байна.
Эх сурвалж: