Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
9 минут 27 секунд

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.11.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 11 минутад эхэлж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуралдааны эхэнд цаг үеийн асуудлаар иргэд, олон нийт болон хүний эрхийн байгууллагуудаас ирсэн саналыг парламентын гишүүдэд уламжжиллаа.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр эрх зүйн хийгээд соёлын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж ирсэн ч хүний эрх зөрчигдөх тохиолдол гарсаар байгаа гээд “Хүний эрхийн олон улсын индексээр Монгол Улс 165 орноос 51 дүгээрт эрэмбэлэгдэж байна” гэлээ.

Улсын Их Хурлаас 2000 оны арван хоёрдугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг анх баталж, хүний эрхийг хангах, хамгаалах үндэсний тогтолцоог бий болгосныг тэрбээр дурдав. Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан цагаас хойш манай улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 22 удаагийн илтгэлийг Улсын Их Хуралд ирүүлсэн. “Парисын зарчмууд” нэршлээр түгсэн “Хүний эрхийг дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын эрх зүйн зарчмууд’’-д нийцүүлэн Улсын Их Хурлаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр шинэчлэн баталсан гэдгийг тэмдэглэв. Энэ хуулиар олон чухал зарчмын өөрчлөлт хийсэн ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжилсэн.

Үргэлжлүүлэн тэрбээр “Өнөөдөр зөвхөн гурван зүйлийг дурдъя. Нэгдүгээрт, Улсын Их Хурал анх удаа өөрийн эрхээс татгалзаж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод зарлаж, сонгон шалгаруулж, томилдог болсон. Гишүүдийн тоог ч нэмэгдүүлсэн. Эдгээрийн гол зорилго нь хүний эрхийн зөрчил гарч байгаа газар бүр хүрч, илрүүлж, иргэдийн дуу хоолой болж ажилладаг байгууллагыг төлөвшүүлэх юм. Гэтэл сүүлийн үед хүүхдийн эрх, хүний эрхийн зөрчлүүд шил дараалан гарах боллоо. Аливаа асуудлыг үүссэн хойно нь биш, үүсэхээс нь өмнө сануулдаг, сэргийлдэг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөвшүүлж ажиллах үүрэг, чиглэл өгсөн байдаг. Хоёрдугаарт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчлэлээр Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж заавал биелдэг байх зохицуулалттай болсон. Өнгөрсөн хугацаанд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг үл ойшоодог талаар шүүмжлэл гарсаар байсныг Улсын Их Хурал шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг биелүүлээгүй аливаа этгээдэд Төрийн албаны тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга энэ зохицуулалтаа хэрэгжүүлж ажиллаж чадахгүй байна гэдэг гомдол ирж байна. Гуравдугаарт, Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаар илтгэлийг жилд нэг удаа Улсын Их Хуралд ирүүлдэг баймааргүй байна. Жилд нэг удаа дээрх илтгэлийг ирүүлдэг, тэр хүрээнд нь Улсын Их Хурлаас баахан дүгнэлт, тогтоол баталдаг ч түүнийг нь хэрэгжүүлдэггүй. Ийм учраас Хүний эрхийн Үндэсний Комиссын энэ асуудлыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо өнөөдөр хэлэлцэх нь зүйтэй” гэв.

Ийнхүү Улсын Их Хурлын дарга, хүний эрхийн асуудлыг бүхний түрүүнд тавьж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахыг хууль хэрэгжүүлдэг бүх байгууллагад сануулж, энэ чиглэлээр гаргасан хууль тогтоомжоо хэрэгжүүлэхэд Хүний эрхийн Үндэсний Комисс манлайлж ажиллах ёстойг сануулаад, шаардлагатай бол удирдлагаа өөрчлөх, Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороо энэ чиглэлээр ажиллахыг чиглэл болгов.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон асуудлаа хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын чуулганы Пүрэв (2023.11.16) гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдааны төгсгөлд Гэрийн тэжээвар амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Д.Цогтбаатар гишүүн танилцуулсан юм. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэрийн тэжээвар амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын нийт 53 саналаар санал хураалт явууллаа.

Тухайлбал, төслийн 2 дугаар зүйлд “Энэ хууль албаны нохойтой холбоотой харилцаанд хамаарахгүй.” гэсэн 2.3 дахь хэсэг, мөн төслийн 3 дугаар зүйлд “нохой, муур үржүүлэх” гэж нохой, муурыг нэг болон түүнээс дээш удаа үржүүлэхийг”, “нохой, муурын нэгдсэн бүртгэл гэж нохой, муурын асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах газрын эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой бүртгэлийн үйл ажиллагааг”, “Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж” гэж гэрийн тэжээвэр амьтанд урьдчилан сэргийлэх арга хэмжээ, оношилгоо, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбар хийх, бичил чип суулгах, шаардлагатай тохиолдолд унтуулах үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан нэгжийг” гэсэн агуулгатай 3.1.8, 3.1.9, 3.1.10 дахь заалт нэмэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн 6 дугаар зүйлд “Иргэн гэрийн тэжээвэр амьтны талаарх ойлголт авах зорилгоор сайн дураараа асран хамгаалагчийн сургалтад хамрагдаж болно” гэсэн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлд “Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь хот, сууринаас бусад газарт энэ хуулийн 7.3-т заасан агуулга бүхий зөвлөмж, мэдээллийг өгнө” гэсэн агуулгатай 7.4 дэх хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Түүнчлэн төслийн 9 дүгээр зүйлд “энэ заалт нохой салхилах зориулалтын талбайд хамаарахгүй” гэсэн агуулгатай тайлбар, мөн зүйлд “Энэ хуулийн 9.2.3-т заасан үүрэг Монголын үндэсний уугуул үүлдрийн нохойны асран хамгаалагчид хамаарахгүй.” гэсэн агуулгатай 9.4 дэх хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь нь дэмжсэн юм.

Төслийн 10 дугаар зүйлд “Энэ хуулийн 40.1.4-т заасан нохой, муурын нэгдсэн бүртгэлийн сан бүрдүүлэх, бүртгэл хөтлөх журамд бичил чип суулгасан нохой, муурын асран хамгаалагчийн бүртгэл, нохой, муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах газрын бүртгэл, нохой, муурын асран хамгаалагчийн сургалт явуулах хуулийн этгээдийн бүртгэл, алдагдсан нохой, муурын бүртгэл зэрэг асуудлыг тусгах” гэсэн агуулгатай 10.7 дахь хэсэг, “Баг, хорооны Засаг дарга, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь бичил чип унших төхөөрөмжтэй байна” гэсэн 10.8 дахь хэсэг нэмэх саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Мөн төслийн 23 дугаар зүйлд “Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дуусгавар болсон тохиолдолд зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг нэн даруй зогсоож, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй нохой, муурыг иргэн, эсхүл энэ хуульд заасан зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд шилжүүлнэ” гэсэн 23.2 дахь хэсэг нэмэх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ингээд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

“Цалинтай ээж” гэж нэрлэж буй 50.000 төгрөгийг нэмэгдүүлэхийг дэмжих нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн тоо 102 мянга боллоо

Ж.Хуангийг эргүүлэн томилсноор хувьцааны ханш огцом өслөө
Ж.Хуангийг эргүүлэн томилсноор хувьцааны ханш огцом өслөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ж.Хуангийг эргүүлэн томилсноор хувьцааны ханш огцом өслөө

Ж.Хуангийг эргүүлэн томилсноор хувьцааны ханш огцом өслөө

ӨНӨӨДӨР: “Шашин судлал ба орчин үеийн нийгэм” эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ихэнх нутгаар энэ долоо хоногт цас орж шуурна

Хятадад чип худалдсан асуудлаар тайлбар ирүүлэхийг Нвидиагаас шаарджээ

Аймгийн түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан Х.Эрхэмбаяр түрүүллээ

ӨНӨӨДӨР: Хэвлэл мэдээллийн хэл найруулга ба монгол хэлний зөв хэрэглээ чуулган болно.

ФИФА-гийн “сэнтийд” хэн залрах вэ?

ФИФА-гийн “сэнтийд” хэн залрах вэ?

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга  Оносато ижил даваатай Вакамотохарутай нэмэлт барилдаан хийж давснаар Кюүшюү башёд  түрүүллээ

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато, Вакамотохару нар Кюүшюү башёг 12 даваатай  тэргүүлж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёг 11 даваатай Оносато, Вакамотохару нар тэргүүлж байна

Т.Ариунзаяа өсвөр ба залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны жүдоч болов

Хятадын найман бүс нутагт 6G сүлжээний технологийг туршина

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Трамп, Ши, Путин нар “Энх тайвны тухай хамтарсан тунхаглал” баталжээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёг Вакамотохару 11 даваатай тэргүүлж байна

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

AJP холбооны ДАШТ-ээс Монголын тамирчид 18 медаль хүртлээ

“Токио Их дуулга”-д зодоглох Монголын шигшээ баг

Улаанбаатарт өдөртөө 3–5 хэм хүйтэн байна

“Уул мэт бат бөх” харилцаа: Путин, Ши Жиньпин нарын уулзалтын гол мэдэгдлүүд

ӨНӨӨДӨР: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум болно

ӨНӨӨДӨР: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

OpenAI хиймэл оюунд суурилсан шинэ хэрэгсэл танилцуулжээ

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

Кюүшюү башёг Вакамотохару 10 даваатай тэргүүлж байна

Сансар огторгуйн гүнд аялж буй “Вояжер-1” шинэ дээд амжилт тогтоох гэж байна

Улаанбаатар өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026-гийн үр дүнг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026-гийн үр дүнг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёг 2 бөх 9 даваатай тэргүүлж байна

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээнэ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 9 дэх өдөр 8 даваатай 4 бөх тэргүүлж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр зарим нутгаар цасан шуурга шуурна

Шинэ төмөр замаар нийслэлийн дулааны цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 8 дахь өдөр 7 даваатай 5 бөх тэргүүлж байна

Э.Цэндбаатар “WBC US Champion” бүсийн эзэн боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Орос, Украины талууд есөн сарын дараа энхийн хэлэлцээ хийлээ

Кюүшюү башёгийн 7 дахь өдөр Озэки Аонишики 3 унаатай болов

Өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч орон нутгийн замд халтиргаа үүснэ

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 6 дахь өдөр Их аваргууд өрсөлдөгчдөө давлаа

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг хэзээ тоглох вэ?

Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн 3 унаатай болов

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр ба стандарт” сэдэвт өдөрлөг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой.

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

“Оюу Толгой“ ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

Нийслэлийн зургаан төрлийн үйлчилгээний албан татварыг нэг хувь болгон буурууллаа

Пол Маккартни дэлхийн гурав дахь чинээлэг хөгжимчин болжээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг  Шинжлэх ухааны академид хүртээнэ

Хиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 2 дахь өдөр Аварга, арслангууд өрсөлдөгчдөө давлаа

Ж.Хуан гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгаж эхэлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Кюүшюү башёгийн эхний өдөр 1 Их аварга, 2 Озэки өрсөлдөгчдөө уналаа

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Б.Хулан: Оюу толгойн ногдол ашгийн гурван их наядыг авах нь хэлэлцээрээр баталгаажсан

Криштиану Роналду Португалын шигшээд дахин тоглохгүй

Монголын өсвөр, залуу даамчид 5 дахь удаагаа багаараа “Дэлхийн аварга“ болов

Козо Ташима ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна

Чингис хаан нисэх буудал олон улсын шагнал хүртлээ

Монголын нүүрстөрөгчийн тайланг НҮБ-ын шинжээчид “хангалтгүй“ гэж үзэв

Улс төрийн товчооны гишүүн асан Ма Шинрүйг авлигын хэрэгт буруутгажээ

409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид төмөр хийцийн цех байгуулжээ

Майячуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно