Фүкүока хотноо үргэлжилж байгаа Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшюү башёгийн 9 дэх өдрийн барилдаанд Озэки Киришима Б.Лхагвасүрэн, Асанояама /М-1/-тэй барилдаж түүнийг хатакикоми мэхээр унаснаар 7 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ өдөр Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Сэкиваке Котоновака-тай учраа таарч барилдан, түүнд ёритаоши мэхээр унаж 6 даваа, 3 унаатай болоод байна.
Кюүшюү башёгийн Макүүчи /Дээд зиндаа/-д Монголоос 4 сумоч барилдаж байгаа юм.
Мөн Озэки Такакэйшо, энэ өдөр Нишигики /М-4/-тэй хүчээ сорин барилдаж, түүнийг хикиотоши мэхээр хаяж 3 унаа, 6 даваатай болов.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-12/ энэ өдөр Ичияамамото /М-14/-тэй учраа тааран хүч үзэж, түүнд цүкидаши мэхээр унаж 6 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Мөн Хокүсэйхо А.Даваанинж /М-7/, Котоеко /М-10/-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 4 даваа, 5 унаатай боллоо.
Макүүчид анх удаа дэвшин барилдаж байгаа ОХУ-ын Тувагийн монгол бөх Рога А.Амарсанаа /М-16/, энэ өдөр Хирадоүми /М-11/-тэй таарч барилдан түүнд ёритаоши мэхээр унаж 2 даваа, 7 унаатай явна.