Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих” төслийн санхүүжилтээр Баянзүрх дүүргийн 10-дугаар хорооны нутаг дэвсгэрт “Түр хамгаалах байр”-ны барилгын төслийн ажил хийгдэж байна.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл Азийн хөгжлийн банкны төслийн нэгж, Цагдаагийн ерөнхий газар болон барилгын гүйцэтгэгч, захиалагчийн хяналт, зураг төслийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, түр хамгаалах байрны барилга угсралтын явц, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.