МҮОНТ-ийн Төрөлжсөн сувгуудын захирал, спортын зүтгэлтэн Бадамдоржийн Лхагвасүрэн МҮОХ-ны дээд шагнал "Алтан Очир" одон хүртлээ.
Одон медалийг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар гардуулж, спорт, олимпизмын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэн ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө.