Худалдааны үйлчилгээ, худалдааны газрын ангилал, нэр томъёо MNS:6506 болон жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ MNS:5021 стандартуудад нэмэлт өөрчлөлт оруулах талаар хуралдсан юм.
Эдгээр стандартуудад нэмэлт өөрчлөлт хийснээр жижиглэн худалдаа эрхлэгчдийн хөгжлийн түвшинг ойртуулах, тэгш, нээлттэй, хүртээмжтэй, жигд хөгжих боломж бүрдэнэ.
Мөн үндэсний худалдаачид олон улсын худалдаа үйлчилгээний хөгжилтэй хөл нийцүүлэн хөгжих шинэ техник, технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэх, олон хэв маягийн үйлчилгээг хөгжүүлэхэд энэхүү стандартын шинэчлэл чухал. Глобаль хөгжлийн өнөө үед худалдааны газрын хэв маяг, ангилал өргөжиж үйлчилгээний “АЯ ТУХ”, “ХЯЛБАРЧЛАЛ” ялангуяа цар тахлын нөлөөгөөр бий болсон эрсдэлийг богино хугацаанд нөхөж ХЭМНЭЛТ-ийн менежментийн арга зүй, шинэчлэлийн шаардлагад нийцүүлэн улс орнуудад стандартын шинэчлэл хийсээр байна.