Авлигатай тэмцэх газраас Улс, орон нутгийн төсөв болон гадаад зээл тулсламжийн хөрөнгөөр санхүүжих бүтээн байгуулалтын ажлын мэдээллийн самбарт тавих шаардлага MNS:2023 стандартыг санаачлан боловсруулсан төслийг өнөөдөр /2023.11.24/ Стандарт, хэмжил зүйн газрын салбарын стандартчиллын ТХ(36) техникийн хорооны ээлжит хурлаар хэлэлцлээ.
Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа нийт төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж байгаа Төв, Баруун, Зүүн бүсийн /БХТ, НХОГ/-ын хяналтын инженерүүдээс ирүүлсэн мэдээллийг нэгтгэн дүгнэж үзэхэд нийт төсөл, арга хэмжээний талаарх мэдээллийн самбаргүй 70 орчим хувь нь самбаргүй, үлдсэн 30 гаруй хувьд байршуулсан мэдээллийн самбар нь зохих шаардлагыг хангаагүй байна.
Иймд энэхүү стандартыг баталж мөрдүүлснээр Төрийн байгууллагын үйл ажиллагаа ил тод, нээлттэй болж төрийн үйл ажиллагаанд тавих иргэд, олон нийтийн хяналт сайжирна гэж АТГ-аас үзэж байна.