Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран “Цахим эдийн засаг дэлхийн зах зээлд гарах хөшүүрэг болох нь” сэдэвт хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлгээр цахим эдийн засгийн шилжилтэд тулгуурлан эдийн засгийг төрөлжүүлэх, гадаад худалдааны нээлттэй байдлыг нэмэгдүүлж, экспортын боломжийг өргөтгөхөд хувийн хэвшилд ямар асуудлууд тулгарч байгааг, эдгээр асуудлыг шийдэх зорилгоор төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож саналаа солилцлоо.