ЭЗБХ: Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Танин мэдэхүй
Огноо
Унших
9 минут 48 секунд

ЭЗБХ: Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.28) хуралдаан 11 цаг 34 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хуралдаанд танилцууллаа.

Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай. Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг.

Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 536 ширхэг хувьцаа, мөн Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 116 тогтоолын дагуу 536 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлэхээр болсон. Засгийн газрын 98 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, 2011 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн Монгол Улсын бүх иргэнд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааны бичилтийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТТТХТ) 2011 онд хийж гүйцэтгэсэн.

2011 оны арван нэгдүгээр сард Улсын Их Хурлаас 57 дугаар тогтоол батлахдаа “Хувьцааг олон улсын зах зээл дээр нээлттэй арилжиж эхлэх хүртэл компаниудын болон иргэдийн хувьцааг зөвхөн Засгийн газар л нэрлэсэн үнээр нь буцааж авч болно” гэсэн. Энэ тогтоолоор иргэд хувьцаагаа арилжаалах боломжгүй болсон. Одоогоор 1,072 хувьцаа дотоодын зах зээл дээр хараахан арилжаалж эхлээгүй байгаа учир өвлөх, шилжүүлэх, бэлэглэх, зарах, болон худалдан авах эрхүүд хаалттай байгааг төсөл санаачлагч илтгэлдээ дурдсан.

2012 оны Засгийн газрын 116 дугаар тогтоолоор дээрх хувьцааг авсан иргэдэд нэмж 536 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлэхдээ “Хүний хөгжил” сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг хувь хүртсэн иргэний өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасаж тооцсон байна.

“Сайн хувьцаа” нэрээр 2016 онд Засгийн газар иргэдийн хувьцааг эргүүлэн худалдаж авсан. Одоо тус компанийн нийт хувьцааны 14.7 хувь нь иргэдийн мэдэлд, 85.5 хувь нь Засгийн газрын, 0.05 хувь нь аж ахуй нэгжүүдэд оногддог байна. 2016 оны сонгуулийн өмнө 300 мянган төгрөг авсан иргэдийн хувьцаа 750 ширхэг болсон. Ер нь Засгийн газар иргэдэд өгсөн 20 хувийн эзэмшлийн хувьцааныхаа 6.3 хувийг худалдаж авсан тооцоо байна.

Гэвч үе үеийн эрх баригч хүчин Улсын Их Хурлын сонгуулийн өмнө иргэдийн санал авах хэрэгсэл болгон ашиглаж байсан явдлыг залруулж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээмжтэй хуваарилах, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан, боловсруулсан болохоо Ш.Адьшаа гишүүн танилцууллаа.

Төсөл санаачлагчийн илтгэл, төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Н.Ганибал, М.Оюунчимэг нар асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авав.

Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн менежментийг сайжруулах, хувьцааг нь олон нийтийн болгох, нээлттэй худалдаалах, төр дахин төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг байгуулахгүй байх зэрэг асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байгааг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин дурдаад, тус ажлын хэсгийн үйл ажиллагаатай энэхүү төсөл дэх зохицуулалтаа уялдуулах боломжтой гэдэг саналыг хэлэв. Төсөлд зөвхөн нэг аж ахуйн нэгжийн хувьцааны асуудлыг хөндсөн байгаа нь зохисгүй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлээд, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьцаатай холбоотой асуудлыг бүхэлд нь шийдвэрлэх нь зохистой гэдэг байр сууриа илэрхийлсэн.

1072 хувьцааны хэдэн хувийг иргэд ямар байдлаар төрд худалдсан талаар тодруулахад ““Хүний хөгжил” сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр авах хүсэлтийн дагуу 322.767 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 1721 иргэн гаргасан. 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртсэн 278.258 оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615.701 иргэн, 2016 оны “Сайн хувьцаа” хөтөлбөрт 1.294.302 иргэн хамрагдаж хувьцаагаа Засгийн газарт худалдаалсан байна.

Нийт 2.512.779 иргэн давхардсан тоогоор аль нэг хэлбэрээр хувь хишиг хүртсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК нийтдээ 12 тэрбум хувьцаа гаргасан бөгөөд нийт дүн нь өнөөдрийн байдлаар төр иргэдээс хүсэлтийнх нь дагуу 866.3 мянган ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр иргэдээс худалдан авсан нь 826.9 тэрбум төгрөг болсон” гэдэг хариултыг ажлын хэсгээс өгсөн.

Төр энэхүү худалдан авсан хувьцаагаа ногдол ашгаас нь төлбөрөө авах хэлбэрээр буцаагаад иргэдэд нь олгох тохиолдолд төсвийн дарамт үүсэхгүй гэдэг тайлбарыг төсөл санаачлагч Ш.Адьшаа хэлэв. Төрийн өмч дэх иргэдийн хяналтыг сайжруулах, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан газрын хэвлийн баялаг нийтийн өмч байх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор төслийг боловсруулсан гэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс өргөн мэдүүлсэн "Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хамтатган хэлэлцэхээр шийдвэрлэж, Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулсан байгааг Д.Батлут гишүүн хэллээ.

Энэ ажлын хэсэг хэлэлцэж буй тогтоолын төсөл дэх зохицуулалтын талаарх асуудлыг мөн хөндөн хэлэлцэж байгаа гэх мэдээллийг өгсөн. Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд холбогдох тайлбар хэлж, байр сууриа илэрхийлэв. Түүний тодруулсны дагуу ажлын хэсгээс дараах хариултыг өгсөн юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр нүүрс баяжуулах үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалт, “Тавантолгой” дулааны цахилгаан станц зэрэг 11 төсөл, арга хэмжээ нь нийтдээ 4.9 тэрбум ам.долларын төсөвт өртөгтэйгөөр хэрэгжиж байгаа аж. Үүнээс 1.5 тэрбум ам.доллар орчмыг санхүүжүүлсэн байгаа юм байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах ёстой гэдэг байр суурийг М.Оюунчимэг гишүүн илэрхийлээд, төслийн үзэл баримтлалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм.

Ийнхүү гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 13 гишүүний 69.2 хувь нь Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн тул энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

НҮБ-ын Хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?
Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа