Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-Алтан цом”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд үргэлжилж байгаа бөгөөд 4 дэх өдрийн А хэсгийн барилдаан Увс-Орхон аймгуудын дунд өрнөж, Увс аймгийн баг 17:8-аар 2 дахь тойргийн ялалтаа авлаа. Өмнөх тойрогт Өмнөговь аймгийн багийг ялсан билээ.
Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /4/, улсын аварга П.Бүрэнтөгс /3/, улсын начин О.Түмэн /3/ аймгийн арслан Л.Энхсаруул /3/, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ /4/ нийт 17 даваа авсан бол Орхон аймгийн багт улсын начин Ө.Батзул /4/, аймгийн хурц арслан Ө.Сүхбат /2/, аймгийн арслан Б.Уртбаяр /0/, аймгийн арслан Б.Гантөмөр /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Ганхуяг /0/, аймгийн арслан Ч.Мөнхбат /2/ нийт 8 даваа авав. Увс аймгийн баг сэлгээ авалгүй барилдав.
Увс аймгийн багийн дасгалжуулагчаар Д.Энхболд, Орхон аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Ж.Лхагвасүрэн нар ажиллав.
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм.
Өнөөдөр буюу 12 дугаар сарын 05-ны орой 19.45 цагаас Өвөрхангай-Хөвсгөл аймгийн багууд барилдана.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО