Японы нийслэл Токио хотод пара жүдо бөхийн “Парис-2024” паралимпын эрх олгох Гран при тэмцээн болж Монгол жүдочид 1 алт, 2 хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Нарантуяа, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нарын удирдлага дор зургаан тамирчин хүч үзэн 3 медальтай ирлээ.
Тухайлбал, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Мөн эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд “Ханжоу-2022” Азийн пара наадмын аварга Д.Ганбат, -90 кг-д Б.Баттөгс нар хүрэл медалийн эзэд боллоо.