БЭЭЖИН, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /Xinhua/. Хятад улсад дэлхийн анхны дөрөв дэх үеийн атомын цахилгаан станцыг (АЦС) ашиглалтад орууллаа. Энэ тухай БНХАУ-ын Эрчим хүчний төрийн удирдах газраас мэдээлэв.
Тус байгууллагын мэдээлснээр, "Шидаован" АЦС нь өндөр температурын хийн хөргүүрт реактортай бөгөөд уг станцыг зүүн нутгийн Шандун мужид байгуулсан байна. Эл станцыг 168 цагийн турш туршилтын горимд тасралтгүй ажиллуулсны эцэст албан ёсоор ашиглалтад оруулжээ.
“Тийнхүү ашиглалтад орсноор Хятад улс дөрөв дэх үеийн цөмийн эрчим хүчний технологийг судлах, хөгжүүлэх, ашиглах чиглэлээр дэлхийд тэргүүлэгч түвшинд хүрснийг харуулж байна" гэж тус байгууллагын цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд онцолжээ.
Өндөр температурын хийн хөргүүртэй реакторын хамгийн чухал давуу тал бол цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үйл явцад аюулгүй байдлыг өндөр түвшинд хангадаг тул ийм атомын цахилгаан станцуудыг цаашид ашиглахад ихээхэн ирээдүйтэй болгодог ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг Д.Жаргал