Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлт багц ажлын хүрээнд “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны 2022 оны наймдугаар сард эхлүүлсэн бол 220/110/35 кВ-ын “Сонгино” дэд станцын өргөтгөл /2023.12.09/ ашиглалтанд оржээ.
Монгол Улсын анхны том чадлын энэхүү батерей станц нь бямба гарагт анхныхаа өдөр цахилгааны оргил ачаалал болон ОХУ- аас авах импортын цахилгааны хэрэглээг 59МВт-аар бууруулж чаджээ.
Цаашид ОХУ-ын станцуудад гэмтэл гарахад манай улсын эрчим хүчний салбар бие даах боломжтой болсон байна.