Америкийн Нэгдсэн Улсын Жоржиа мужийн Атланта хотод “Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас конвенцид нэгдсэн улсын бага хурлын 10 дугаар чуулган” энэ оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм.
Энэхүү чуулганд Монгол Улсыг төлөөлөн Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа нарын 9 алба хаагч, ажилтан оролцож байна.
Дээрх хурал нь хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн хэмжээнд авлигын эсрэг бодлого хэрэгжүүлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд хамтран ажилладаг билээ. Энэ удаагийн уулзалтад 190 орны зочид, төлөөлөгчид оролцож, “Мэдээлэгчийг хамгаалах тухай асуудал”-ыг онцлон хэлэлцэж байна.