Эдийн засаг, хөгжлийн яамнаас 21 аймгийн иргэдийн төлөөлөлд “Урт хугацааны хөгжлийн бодлого-Иргэдийн оролцоо” сэдэвт сургалт, уулзалтыг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Уулзалтаар Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал, хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын орчин, гадаад худалдаа, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, цаашид Монгол Улсын урт, дунд, богино хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, бүх талын хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэв.
Мөн Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Балчинлувсан “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт танилцуулгыг, Бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр “Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд төлөвлөгдөж буй үйл ажиллагаа”-ны талаарх танилцуулгыг тус тус хийлээ.
Иргэдийн төлөөллийн зүгээс орон нутагт бизнес эрхлэх, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргахад тулгамдаж буй асуудлын талаар асуулт асууж, санал солилцлоо.
\