НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үйл ажиллагааны хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг.
Энэ сарын өдөрлөг маргааш буюу 12 дугаар сарын 27-нд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох “Драгон”, “Мишээл” экспо, “Дүнжингарав” , Баянхошуу, Хорооллын эцэст байрлах “Е-март” салбарт болно. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм.
Иргэн та 12 дугаар сарын 27-нд 09.00-17.00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж болон дээрх дугаарын утсаар холбогдон, иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС