Өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 29-ний Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Энэ өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ой тохиож байна. Ойн баярын үйл ажиллагааны хүрээнд төр засгийн удирдлагууд Их эзэн Чингис хаан, жанжин Д.Сүхбаатар нарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ. Түүнчлэн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөртэй холбоотой дараах үйл явдлууд болох юм.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд:
11.00-11.05 цагт: Богд хаант Монгол Улсын төрийн дуулал “Зуун лангийн жороо луус” дуу эгшиглэж, Соёмбот тугийг Батцагаан Цогчэн дуганд ёслол хүндэтгэлтэйгээр зална.
11.05-11.10 цагт: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийн мэндчилгээг Гандантэгчэнлин хийдийн Дэд хамба, гавж С.Гантөмөр дэвшүүлнэ.
11.10-11.20 цагт: “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үйл явдал” сэдвээр Залуу Монгол судлаачдын нийгэмлэгийн судлаач, СУИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Энхбаатар илтгэл тавина.
11.20-13.30 цагт: Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд Богдын дончод, Цагийг тохинуулах залбирал “Жанловцогзолма” лам хувраг сүсэгтэн олон хамтаар хурна.
14.30-15.00 цагт: “Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолд лам нарын оруулсан хувь нэмэр” сэдвээр Да лам Х.Бямбажав айлдвар айлдана.
Богд хааны ордон музейд:
10.00-10.40 цагт: МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд Ламын чодба хурж, цогчод өргөнө.
11.00-11.05 цагт: VIII Богд Жавзүндамба хутагтын сэрэг дүрд мандал, хадаг өргөнө.
11.20-11.30 цагт: Богд хааны ордон музейн “Үнэт өв” үзэсгэлэнд Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж нээлтийн үг хэлнэ.
08.00 цагт: Монголын Бурхан шашинтны төвийн Тэргүүн лам нарын зөвлөлийн хурлын гишүүн Цагийг тохинуулах залбирал “Жанловцогзолма” цахимаар хурна.
12.00 цагт “Чингис хаан”-ы музейд: Тус музейн Эрдэм шинжилгээний номын сангийн нээлт болно.
18.00 цагт Д.Сүхбаатарын талбайд: "Улаанбаатарын мөнгөн үдэш" шинэ жилийн үйл ажиллагаа үргэлжилнэ.
-Автомашины дугаарын сондгой, тэгш тоогоор зорчуулах зохицуулалт үргэлжилж байна. Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно.