Энэ хүрээнд Оюутан, залуучуудын хөгжил, хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцааны хүрээн дэх хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор “Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журам”-ыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж санал солилцлоо.
Цагийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэнээр дараах эерэг үр дүнгүүд гарна. Үүнд:
ü Оюутнууд өөрсдийн хэрэгцээгээ хангах;
ü Нэмэлт орлоготой болох;
ü Суурь ур чадвараа нэмэгдүүлэх боломж;
ü Оюутнууд ажлын туршлага нэмэгдэнэ;
ü Цаг төлөвлөлтөд суралцах;
ü Ажилгүйдлийн түвшин буурна
ü Мөнгөний үнэ цэнийг ойлгох;
ü Шинэ орчинтой танилцах;
ü Бусадтай харилцах чадварыг хөгжүүлэх;
ü Харилцаа холбоогоо нэмэгдүүлэх;
ü Өөрийгөө ойлгох;
ü Өөрийгөө хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлээ олж авах;
ü Уян хатан ажлын байр нэмэгдэнэ;
ü Шинэ найз нөхөдтэй болох;
ü Бие даах;
ü Ажиллаж буй салбар, үйл ажиллагаанаасаа хамааран тодорхой урамшуулал эдлэх;
ü Нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулах;
ü Үүрэг, хариуцлага хүлээх чадвар сайжрах;
ü Орлого олонгоо дадлага, туршлага хуримтлуулах;
ü Ажил хайгчид нэмэгдэх зэрэг ач холбогдолтой юм.
Төрийн болон төрийн бус байгууллага, оюутны холбоо, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг санал зөвлөмжөө хэлэлцэн оюутан, залуучуудын онцлог хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, цагаар хөдөлмөр эрхлэх хууль тогтоомжийг боловсронгуй болгож хэрэгжүүлж ажиллахаар боллоо.