Монгол бөхийн өргөөнд 2024 оны нэгдүгээр сард нийт 5 барилдаан зохион байгуулахаар товлоод байгаа талаар Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.
Нэгдүгээр сарын 06-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
Нэгдүгээр сарын 07-нд 11:00 цагаас Баянхонгор аймгийн Баянбулаг сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Цэдэн-Ишийн Шийрэвийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
Нэгдүгээр сарын 13-нд 13:00 цагаас Шинэ үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан,
Нэгдүгээр сарын 14-нд 13:00 цагаас "Талх Чихэр" ХК-ны нэрэмжит “Хэвийн боовны баяр” улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан,
Нэгдүгээр сарын 20-нд 13:00 цагаас Жем Интернэшнл ХХК - GEM International LLC группийн 25 жилийн ойд зориулсан Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан тус тус болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО