Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг гишүүдийг томиллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
19 минут 45 секунд

Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг гишүүдийг томиллоо

Монгол Улсын Их Хурлын чуулганы пүрэв гарагийн (2024.01.11) үдээс хойшхи нэгдсэн хуралдаан “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн зарчмын зөрүүтэй саналуудын санал хураалтаар эхлэв.

Гэвч Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Даваасүрэн, О.Цогтгэрэл нар уг тогтоолын төслийн нэр, хууль тогтоомжийн нийцэл, хэл найруулгыг засаж сайжруулах, зохицуулалтын цар хүрээг өөрчлөх шаардлагатай гэсэн санал гаргасан тул Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гүйцээн боловсруулах чиглэл өглөө.

Ингээд Улсын Их Хурлын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр эхлэв. Хуулийн төслүүдийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн М.Оюучимэг хүүхэд хамгааллын ажилтны орон тоо, хүний нөөц, төсвийн талаар хуулийн төсөлд тодорхой тусгасан эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолт, орон тоо нэмэгдүүлснээр гарах үр дүнгийн талаар асуулт асууж, хариулт авсан байна. Ажлын хэсгээс боловсруулан оруулсан зарчмын зөрүүтэй гурван саналын нэгийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах нь зүйтэй гэж тус байнгын хороны гишүүд үзсэн тул хоёр асуудлаар санал хурааж, дэмжжээ.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Эдгээр хуулийн төслүүдийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсэн, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нар танилцуулав. Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд зарим зүйл, заалтын дугаарлалтыг өөрчлөх талаар тусгасан бол Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цахим орчинд хүүхдийг урхидсан, дээрэлхсэн, дарамталсан тохиолдолд болон хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны үйлчилгээ эрхлэгч өөрийн үйлчилгээнд хүүхдэд хортой агуулгыг хянах, хязгаарлах, хаах арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй бол, гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед хүүхдийг насанд хүрсэн хүнд харгалзуулалгүй орхисон, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаас бусад тохиолдолд хүүхдийг байгаа газраас нь авч явсан, тээвэрлэсний улмаас хүүхэд эрсдэлт нөхцөлд орсон зэрэг тохиолдлуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилд нь шийтгэл оногдуулах зохицуулалтуудыг тусгажээ.

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Байнгын хорооны дэмжсэн энэ саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төсөлд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, мэргэжлийн, урт хугацаат хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжих, мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдал, компанийн засаглалыг сайжруулахаар гол өөрчлөлтүүдийг тусгасан тухай онцлов. Хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг гурван удаагийн хэлэлцүүлэг хийж, олон нийтийн хэлэлцүүлгийг хоёр удаа зохион байгуулжээ. Эдгээр хэлэлцүүлгээс гарсан болон төрийн, төрийн бус байгууллагууд, зах зээлийн мэргэжлийн оролцогчид, хөрөнгө оруулагчдаас бичгээр ирүүлсэн нийт 300 гаруй саналын 90 орчим хувийг хүлээн авч хуулийн төсөлд тусгасныг Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар илтгэлдээ дурдсан юм. Тэрбээр, хуулийн төсөл батлагдсанаар олон улсын хөрөнгийн зах зээл дээрх шинэ бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэх, урт хугацаат хөрөнгө оруулалт нэмэгдэх, улмаар хувийн хэвшлийн компаниуд хөрөнгийн зах зээлээр дамжуулан урт хугацаат санхүүжилт татах үйл явц хялбаршиж, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах сонирхол, санхүүгийн зах зээл дээрх мөнгөн урсгал нэмэгдэн улмаар татварын орлого нэмэгдэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтойг тэмдэглэв.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Байнгын хорооны хуралдааны үед Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Монголын хөрөнгийн бирж дээрх хувьцаануудын хөрвөн чадвар сул байгаа, биржийн болон биржийн бус зах зээлд үүсмэл санхүүгийн хэрэгслийг арилжаалах, хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг урт хугацаанд татан оролцуулах зэрэг асуудлыг хөндөн ярьжээ. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ч.Хүрэлбаатар, Б.Бейсен нар биржийн бус арилжааны зохицуулалт, хөрөнгийн биржийн шимтгэлийг бууруулах, хувьцаат компаниудын шаардлага хангах байдлыг дээшлүүлэх, олон нийтийн, нээлттэй компани болох компаниудын сонирхлыг нэмэгдүүлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, хууль батлагдсанаар аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн хямд эх үүсвэр олж авах ямар боломжууд нэмэгдэх, өмч хувьчлалын дараа дампуурсан хувьцаат компаниуд болон цэнхэр, ягаан тасалбараа хаашаа оруулсан нь мэдэгдэхгүй болсон иргэдийн асуудалд эргэж дүгнэлт хийсэн эсэх, арилжааны банкуудыг нээлттэй, хувьцаат компани болгох шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байгаагийн шалтгаан зэрэг асуудлаар асуулт асууж, хариулт авав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар мөнгөн хөрөнгийн номиналь дансны зохицуулалт, зах зээл дээр өөрийгөө зохицуулах байгууллагын зохицуулалтыг зааг, ялгааг тодотгон бэхжүүлсэн, компанийн ил тод байдал, сайн засаглалтай байхыг дэмжсэн, нарийвчилсан заалтууд орж ирсэн нь ихээхэн чухал хэмээн тэмдэглэж, хуулийн төслийг хамтран боловсруулсан Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид чамбай ажилласныг сайшаав.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах үндэслэлүүдийг тодорхой болгох, үүнд тавих шүүхийн болон прокурорын хяналт бэхжүүлэх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нарийвчлан зохицуулахтай холбоотой 15 зарчмын зөрүүтэй санал боловсруулсныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Тус Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Байнгын хорооны хуралдааны үеэр уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл боловсруулан хэлэлцэж, батлах шаардлагатай гэсэн санал гаргасныг мөн дэмжжээ.

Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа урьдчилан хорих хугацааг энэ хуулийн төслөөр цэгцэлж байгаа эсэх болон гэр бүлийн хүчирхийллий тохиолдолд хойшлуулшгүй баривчлах ажиллагааг хэрхэн хэрэжүүлэх талаар асуув. Тэрбээр шүүхийн шийдвэргүйгээр баривчлах ажиллагаа хүний эрхийг зөрчиж байгаа асуудалд ихээхэн санаа зовниж, энэ талаар удаа дараа хууль тогтоомжийн төсөл санаачлах зэргээр ихээхэн идэвхтэй ажиллаж ирсэн юм. Түүний санаачилсан төслүүдийн агуулга, зүйл заалтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүрэн суусан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил дурдаад, Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг, мөн тодорхой нөхцөл бүрдсэн буюу гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь, эсхүл гэмт хэрэг үйлдсэн газраас зугтах үед барьсан; гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан; хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн тохиолдолд хойшлуулшгүйгээр баривчилж, цагдан хорьж болохоор хязгаарлалтуудыг тогтоосон хэмээн хариулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа хар тамхи тээвэрлэн, Монгол Улсын хилээр оруулж ирсэн этгээдийг баривчлах боломжтой болж байгаа эсэх талаар асуухад Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Б.Батцэрэн, зохион байгуулалттай гэмт бүлгийн үйл ажиллагаанд оролцсон гэх үндэслэлд хамруулан баривчлах боломжтой гэсэн хариулт өгөв.

Байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын гаргасан горимын саналаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн тайлбарыг өөрчлөн найруулж, 14.11, 14.12 дах хэсэг болгох зарчмын зөрүүтэй санал, мөн төслийн хоёрдугаар зүйлээр хуулийн 6.1.1 дэх заалтад оруулж байгаа нэмэлтийг гүйцээн боловсруулах чиглэл өгөв. Түүнчлэн төслийн гуравдугаар зүйлд оруулсан хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой заалтыг уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэж үзэн гүйцээн боловсруулах чиглэл өглөө.

Эдгээрээс бусад зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дараа нь явууллаа. Төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хийсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцууллаа. Хуулийн төсөлд тусгайлсан журмаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах нэхэмжлэлийн төрөл, хугацаа, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах, талууд хүсэлт гаргаж ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шилжих нөхцөл зэрэг зохицуулалтуудыг хуульд нэмж оруулахаар тусгасан байна. Ажлын хэсэг тусгайлсан журмаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан төслийн нэгдүгээр зүйлийг өөрчлөн найруулж, 1, 2 дугаар зүйл болгох зарчмын зөрүүтэй санал боловсруулсан байна. Энэ санал нь бүхэл бүтэн хуулийн процесс болгон дэлгэрүүлж найруулсан зүйл, заалтууд тул эрх зүйн үр дагаварыг нарийвчлан судалж дүгнэлт гаргах шаардлагатай гэсэн саналыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гаргаж, гүйцээн боловсруулах чиглэл өгч, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 83 дугаар тогтоолоор баталсан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрмийг өөрчлөн батлах асуудлыг хэлэлцэв. Уг асуудлыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. “Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувь нь дэмжиж баталлаа.

Үүний дараа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос уг зөвлөлд нэр дэвшүүлсэн болон нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулсан, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Байнгын хороо уг зөвлөлд Намжилдоржийн Энхбаяр, Жамсрандоржийн Дэлгэрсайхан, Нинжбатын Ууганбаатар, Амаржаргалын Энхбат, Равсалын Рэнцэнбазар, Лхагважавын Гангэрэл, Ланганы Отгонтуяа нарыг нэр дэвшүүлж, энэ сарын 10-нд Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчийн сонсгол явуулсан байна. Нэр дэвшигчийн сонсголд Төсвийн байнгын хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь буюу Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Г.Амартүвшин, Х.Баделхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Ц.Даваасүрэн, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Б.Чойжилсүрэн нар оролцжээ. Сонсголын тайланг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, нэр дэвшигч тус бүрийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж болон нэр дэвшигчдээс Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, М.Оюунчимэг, Д.Өнөрболор нар асуулт асууж, улсын төсвийн бодлогыг сайжруулах, тогтвортой байдлыг бэхжүүлэх, төсвийн болон мөнгөний бодлогын уялдааг хангах зэрэг асуудлыг хөндөн ярив. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл Монгол Улсын төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахын тулд бие даасан хараат бус ажиллах, мэргэжлийн судалгаа шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмжийг Улсын Их Хурал болон олон нийтэд хүргэдэг байх, нийтийн ашиг сонирхол болон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн үүрэгтэй юм. Улсын Их Хурлын гишүүдийн хөндөн тавьсан асуудлаар нэр дэвшигчид байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй хүн нэг бүрээр нууц санал хураалт явууллаа. Нууц санал хураалтаар нэр дэвшигчдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцлоо.

Тогтоол батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлж, нээлттэй сонгон шалгаруулалт, нээлттэй сонсгол явуулах замаар нийтийн албаны албан тушаалтнууд, удирдлагуудыг томилдог болсон нь аливаа институцийн хараат бус, тогтвортой байдлыг хангаж буй сайн жишиг болж байгааг онцлоод, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь Засгийн газраас хараат бусаар ажиллаж төсвийн үр ашгийг хангах хариуцлагатай институц тул энэ чиглэлээр судалгаа, тооцоог тогтмол хийж, үр дүнтэй ажиллахыг шинээр томилогдсон гишүүдэд зөвлөлөө. Мөн Төсвийн байнгын хорооноос боловсруулж байгаа төсөв, татварын цогц реформ болон төрийн санхүү, нийтийн санхүүгийн шинэчлэлийн ажилд судалгаа, нотолгоо бүхий шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр хангаж, бодитой дэмжлэг үзүүлнэ гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан “Зэвсэгт хүчний зэвсэг техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хаалттай хэлэлцүүлгээр үргэлжлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
 
Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж
Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Озэки Котозакүра 4 даваатай башёг тэргүүлж байна

Озэки Котозакүра 4 даваатай башёг тэргүүлж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Такаясү-д өвдөг шороодож 1 унаатай боллоо

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Такаясү-д өвдөг шороодож 1 унаатай боллоо

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50 гаруй хувиар нэмэгджээ

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50 гаруй хувиар нэмэгджээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь