ТББХ: “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 31 секунд

ТББХ: “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.01.12/ хуралдан “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцууллаа.

Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулах” зорилтыг тусгасан.

Түүнчлэн, Улсын Их Хурлаас “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 оны 57 дугаар тогтоолоор баталсан боловч төрийн байгууллагууд нийслэл Улаанбаатар хотод төвлөрсөн, хүн амын тоо жил бүр тогтмолтой өсөж байгаа зэргээс шалтгаалан уг үзэл баримтлалд дурдсан хот-хөдөөгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах асуудал гажуудсан байна.

Иймд хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний хэт төвлөрлийг сааруулах шийдэл нь олон улсын жишгийн дагуу бүсчилсэн хөгжлийг дэмжин, хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах бодитой хүчин зүйлсийг бий болгож нийслэл хотыг чиглэсэн эрчимтэй хотжилтын үйл явцыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Тогтоолын төслийг Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж, хөгжлийн түвшинг ойртуулж, бүсүүдийн хөгжлийн түвшинг эрэмбэ дараатай дээшлүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор боловсруулж дараах асуудлыг тусгалаа. Үүнд:

-Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн төрийн байгууллагуудын эрхлэх асуудал, чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан бүсчлэн нийслэл Улаанбаатар хотоос үе шаттайгаар нүүлгэн байршуулах арга хэмжээ авах,

-Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ажиллах төрийн албан хаагчид дэмжлэг үзүүлэх, нийгмийн баталгаа хангах асуудлыг судалж, зохих арга хэмжээ авах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, шийдвэрлүүлэх,

-Төрийн байгууллага, албан хаагчдыг орон нутагт бүсчилсэн байдлаар шилжүүлэн байршуулахад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг тооцон тухайн жилийн улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэж байх талаар холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах асуудал болон тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих тухай зохицуулалтыг тусгасан болно.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Алслагдсан бүс нутагтай харьцуулахад Улаанбаатарт амьдарч буй иргэд орлого олж, зарлага багатай амьдарч байна. Ийм учраас иргэд аятай тухтай амьдрахын тулд Улаанбаатар руу тэмүүлж байна. Үүнийг шийдэхийн тулд бид баруун, зүүн, өмнөд, хойд төвүүдийг бий болгож Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлэх ёстой. Төрийн байгууллагыг хэсэгчлэн байршуулах тал дээр Зам, тээврийн хөгжлийн яам манлайлж ажиллана. МИАТ, ИНЕГ-т ажилладаг 3000 орчим албан хаагч Улаанбаатараас Буянт-Ухаа чиглэл рүү явах гэж өглөө, оройдоо түгжрэл үүсгэж байна. Үүнийг шийдэх гэж бид “Тээвэрчин” хотхоныг Буянт-Ухаад барих ажлыг эхлүүлсэн. Нийт албан хаагчдынхаа орон сууцыг барьж, ажлын байрыг тэндээ бий болгон, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдаа, үйлчилгээ, спорт заалыг байгуулан иргэд ажиллах, амьдарч, амрах орчныг нэг дор цогцлоохоор төлөвлөж байгаа ч зарим албан тушаалтнуудын гарын үсэг хүлээгдэж байна гээд энэ асуудлыг анхаарч ажиллахыг сайд Б.Дэлгэрсайхан, ТӨХ-ны удирдлагад уламжилсан.

УИХ-ын гишүүд бүсчлэлийг хэрхэн тогтоох, төрийн ямар байгууллагыг нийслэлээс нүүлгэн байршуулахаар төлөвлөж буй талаар, үйл ажиллагааны хамрах хүрээг хэрхэн харгалзан бүсчлэх талаар тодруулж, хариулт авч, саналаа илэрхийлсэн.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Дараа нь “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын эдийн засгийн бүсчлэлийн бүс нутаг, хот, хөдөөгийн хөгжлийн нэгдмэл болон бүсүүдийн харьцангуй бие даасан, харилцан уялдаатай тогтолцоог бүрдүүлж, бүс, нутаг, хот, хөдөөг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын нутагшилт, суурьшлын олон төвтэй тогтолцоог бий болгох, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдийн орон нутагт шилжин суурьших таатай нөхцөлийг хангах зорилгоор Улсын Их Хурлаас баталсан бодлого, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд тайлбарлан таниулах, иргэдээс санал авах, байр суурийг нь сонсох ажлыг зохион байгуулахтай холбогдуулан “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулсан гэдгийг Байнгын хорооны дарга тодотгосон.

Тэрбээр, Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үндэслэл, үзэл санаа, төрийн зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлэх зорилтуудыг тодорхойлон, хэрэгжүүлэх үе шатыг тусган баталсан. Мөн Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод бүс, орон нутаг, нийслэл Улаанбаатар болон дагуул хотыг хөгжүүлэх, мөн Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан Шинэ сэргэлтийн бодлогод боомтын болон хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтуудыг тусган хэрэгжүүлж байна.

Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогод тусган хэрэгжүүлж байгаа бүсчилсэн хөгжлийн зорилтууд, түүний хэрэгжилтийг иргэдэд тайлбарлан таниулж, иргэдийн санал, байр суурийг сонсож, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг боловсронгуй болгох шаардлагатай байна.

Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд бүсчилсэн хөгжлийн талаарх бодлого, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд тайлбарлан таниулах, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулахтай холбогдуулан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахыг Улсын Их Хурлын гишүүдэд даалгах, түүнчлэн бүсчилсэн хөгжлийн бодлогыг боловсронгуй болгох, Монгол Улсын эдийн засгийн бүсчлэлийг тогтоох асуудлаар эдийн засгийн форумыг бүсчлэн зохион байгуулах, холбогдох бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх шаардлагатай мэдээллээр хангах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгах зохицуулалтыг тусгасан хэмээн танилцуулсан.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн дийлэнх олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Малчдаас худалдан авч буй хонины махыг хадгалах агуулахын нөөц 120 мянган тонн байна

Ж.Хуангийг эргүүлэн томилсноор хувьцааны ханш огцом өслөө
Ж.Хуангийг эргүүлэн томилсноор хувьцааны ханш огцом өслөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ж.Хуангийг эргүүлэн томилсноор хувьцааны ханш огцом өслөө

Ж.Хуангийг эргүүлэн томилсноор хувьцааны ханш огцом өслөө

ӨНӨӨДӨР: “Шашин судлал ба орчин үеийн нийгэм” эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ихэнх нутгаар энэ долоо хоногт цас орж шуурна

Хятадад чип худалдсан асуудлаар тайлбар ирүүлэхийг Нвидиагаас шаарджээ

Аймгийн түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан Х.Эрхэмбаяр түрүүллээ

ӨНӨӨДӨР: Хэвлэл мэдээллийн хэл найруулга ба монгол хэлний зөв хэрэглээ чуулган болно.

ФИФА-гийн “сэнтийд” хэн залрах вэ?

ФИФА-гийн “сэнтийд” хэн залрах вэ?

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга  Оносато ижил даваатай Вакамотохарутай нэмэлт барилдаан хийж давснаар Кюүшюү башёд  түрүүллээ

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато, Вакамотохару нар Кюүшюү башёг 12 даваатай  тэргүүлж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёг 11 даваатай Оносато, Вакамотохару нар тэргүүлж байна

Т.Ариунзаяа өсвөр ба залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны жүдоч болов

Хятадын найман бүс нутагт 6G сүлжээний технологийг туршина

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Трамп, Ши, Путин нар “Энх тайвны тухай хамтарсан тунхаглал” баталжээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёг Вакамотохару 11 даваатай тэргүүлж байна

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

AJP холбооны ДАШТ-ээс Монголын тамирчид 18 медаль хүртлээ

“Токио Их дуулга”-д зодоглох Монголын шигшээ баг

Улаанбаатарт өдөртөө 3–5 хэм хүйтэн байна

“Уул мэт бат бөх” харилцаа: Путин, Ши Жиньпин нарын уулзалтын гол мэдэгдлүүд

ӨНӨӨДӨР: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум болно

ӨНӨӨДӨР: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

OpenAI хиймэл оюунд суурилсан шинэ хэрэгсэл танилцуулжээ

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

Кюүшюү башёг Вакамотохару 10 даваатай тэргүүлж байна

Сансар огторгуйн гүнд аялж буй “Вояжер-1” шинэ дээд амжилт тогтоох гэж байна

Улаанбаатар өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026-гийн үр дүнг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026-гийн үр дүнг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёг 2 бөх 9 даваатай тэргүүлж байна

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээнэ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 9 дэх өдөр 8 даваатай 4 бөх тэргүүлж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр зарим нутгаар цасан шуурга шуурна

Шинэ төмөр замаар нийслэлийн дулааны цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 8 дахь өдөр 7 даваатай 5 бөх тэргүүлж байна

Э.Цэндбаатар “WBC US Champion” бүсийн эзэн боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Орос, Украины талууд есөн сарын дараа энхийн хэлэлцээ хийлээ

Кюүшюү башёгийн 7 дахь өдөр Озэки Аонишики 3 унаатай болов

Өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч орон нутгийн замд халтиргаа үүснэ

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 6 дахь өдөр Их аваргууд өрсөлдөгчдөө давлаа

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг хэзээ тоглох вэ?

Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн 3 унаатай болов

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр ба стандарт” сэдэвт өдөрлөг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой.

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

“Оюу Толгой“ ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

Нийслэлийн зургаан төрлийн үйлчилгээний албан татварыг нэг хувь болгон буурууллаа

Пол Маккартни дэлхийн гурав дахь чинээлэг хөгжимчин болжээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг  Шинжлэх ухааны академид хүртээнэ

Хиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 2 дахь өдөр Аварга, арслангууд өрсөлдөгчдөө давлаа

Ж.Хуан гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгаж эхэлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Кюүшюү башёгийн эхний өдөр 1 Их аварга, 2 Озэки өрсөлдөгчдөө уналаа

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Б.Хулан: Оюу толгойн ногдол ашгийн гурван их наядыг авах нь хэлэлцээрээр баталгаажсан

Криштиану Роналду Португалын шигшээд дахин тоглохгүй

Монголын өсвөр, залуу даамчид 5 дахь удаагаа багаараа “Дэлхийн аварга“ болов

Козо Ташима ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна

Чингис хаан нисэх буудал олон улсын шагнал хүртлээ

Монголын нүүрстөрөгчийн тайланг НҮБ-ын шинжээчид “хангалтгүй“ гэж үзэв

Улс төрийн товчооны гишүүн асан Ма Шинрүйг авлигын хэрэгт буруутгажээ

409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид төмөр хийцийн цех байгуулжээ

Майячуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно