Индонезийн Жакарта хотноо энэ сарын 5-18 -нд болж буй буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний ( олимпын эрх олгох) эрэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн гурван байдлаас буудах дасгалд 44 тамирчин цэц сорьсноос Нянтайн Баяраа 583 ( суугаагаас 194, хэвтээгээс 197, босоо байдлаас 192 оноо) оноогоор финалд буюу шигшээ наймд шалгарч "Парис 2024" олимпын эрхээ хүртлээ.
Ийнхүү ирэх зун Францад болох зуны олимпын наадамд одоогийн байдлаар Монголын гурван буудагч ( О.Есүгэн, Э.Даваахүү , Н.Баяраа) цэц мэргэнээ сорих нь тодорхой болоод байна. Н.Баяраа удахгүй медалийн төлөө өрсөлдөхөөр шигшээ буудлагад галын шугаманд зогсоно.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин