Индонезийн нийслэл Жакарта хотод олимпын эрх олгох буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөхөд Монголын тамирчид хоёр мөнгөн медаль хүртэж, олимпын хоёр эрх авлаа.
Тухайлбал, тэмцээний гар бууны 25 метрийн дасгалд Э.Даваахүү мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн багийн төрөлд О.Есүгэн, Ч.Нарантуяа, О.Янжинлхам нар мөнгөн медаль хүртлээ.
Түүнчлэн “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхийг Э.Даваахүү, Н.Баяраа нар авсан юм. Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн буюу дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сард Бразилын Рио Де Жанейро хотод болох юм байна.