Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023.12.14-ны өдрийн А/293 дугаар тушаалаар Биотехнологийн стандартчиллын төслийн хороог байгуулж, 2024 оны 01-р сарын 11-ний өдөр анхны төслийн хорооны хурлаа хийв.
Тодруулбал, MNS 0001-1:2021, Монгол Улсын үндэсний стандартчиллын тогтолцоо. 1 дүгээр хэсэг: Техник ажлын журам стандартын 4 дүгээр зүйлд “Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хүчин төгөлдөр байгаа техникийн хороо/дэд хорооны хамрах хүрээнд хамаарахгүй асуудлаар стандарт боловсруулах ажлыг зохион байгуулахын тулд төслийн хороо байгуулж болно” гэж заасан байдаг. Үүний дагуу Биотехнологийн стандартчиллын төслийн хороог байгууллаа.
Ийнхүү анхны хурлаараа "Биотехнологи. Генийн сангийн хадгалалтын ерөнхий шаардлага" стандартын төслийг хэлэлцэн дэмжлээ.