“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганд оролцогчид зөвлөмж гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
10 минут 11 секунд

“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганд оролцогчид зөвлөмж гаргалаа

“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганыг өнөөдөр /2024.01.15/ УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Боловсрол, шинжлэх ухааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Соёлын яам, Боловсролын ерөнхий газар, ШУА-ийн Хэл зохиолын үндэсний хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургуультай хамтран зохион байгууллаа.

Чуулганд оролцогчдод хүргэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэндчилгээг Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа нар уламжилсан юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээндээ, “​ЮНЕСКО-гоос даяаршлын эрин үед хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа эн тэргүүний асуудал нь дэлхийн зарим улс үндэстний хэлийг хамгаалах, хөгжүүлэх гэдгийг онцолсон бөгөөд 2030 он хүртэл хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 244 сая хүүхэд сургуульд сураагүй, 763 сая хүн огт уншиж, бичиж чадахгүй байгааг мэдээлсэн. Тийм учраас ЮНЕСКО дэлхийн улс орнуудад хүүхдийг эх хэлээр нь эхлэн бичиг үсгийн боловсрол олгоход анхаарахыг байнга дэмжиж уриалга гаргасаар байгаа билээ. Саяхан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхдийн сурлагын амжилтын олон улсын үнэлгээний дүнг танилцууллаа. Энэ үр дүнгээр Монгол Улс үнэлгээнд хамрагдсан 81 орноос унших чадвар 65 дугаар байрт эрэмбэлэгдсэн нь дээрх үзүүлэлтийн үр дүнг мөн гэрчилж байгаа төдийгүй энэ судалгаа нь хүүхдийн хэл соёлын орчныг төрийн бодлогоор онцгойлон анхаарах ёстойг дахин санууллаа. ​Харин Монгол Улсын 2020 оны хүн ам, орон сууцны тооллогын дүнгээс үзэхэд бичиг, үсэг тайлагдалтын хувь 98.7 хувьтай гарсан нь манай орны хувьд чамлахааргүй үзүүлэлт ч энэ нь кирилл бичгийн үсэг, бичгийн боловсролд өгсөн үнэлгээ болно. Хэлний талаарх төрийн бодлогын салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг болсон үндэсний монгол бичиг үсэг, түүгээр өвлөгдөн ирсэн баримтад өв гэж үзэж, үндэсний бичгээрх үүх түүхээ судлах, хамгаалах, хэрхэн цааш өвлүүлэх асуудлыг төрийн бодлогын гадна орхих учиргүй” хэмээсэн. Мөн төрийн албан хаагчид үндэсний бичгээ мэддэг, судалдаг байх шалгуур үзүүлэлтийг төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журамд оруулж, төрийн албанд анх орох иргэн монгол хэлний шалгалт өгдөг уламжлал 2016 оноос тогтож хэвшсэнийг дурдаад, Монгол Улсын Их Хурлаар өнгөрсөн жил шинэчлэн баталсан Боловсролын багц хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь хойшлуулшгүй нэн чухал зорилт болж байгааг цохон тэмдэглэсэн юм.

Чуулга уулзалтын үндсэн илтгэгч УИХ-ын гишүүн, Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг “Монгол хэл, бичгийн эрх зүйн зохицуулалт, бодлого, хэрэгжилт” сэдвээр илтгэл танилцуулсан. Тэрбээр илтгэлдээ, УИХ-аас “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийг 2003 онд баталж, энэхүү хуулийн хамрах хүрээг өргөтгөн 2015 оны 2 дугаар сарын 12-нд Монгол хэлний тухай тухай хуулийг батлан мөн оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн хэмээв. 2020 онд баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 155 дугаар зарлиг, 2018 оны “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газраас 2020 онд баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” зэрэг бодлогын баримт бичгүүд хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэсэн.

Түүнчлэн “Монголчууд бид эх, түүх, соёлоороо бахархаж, өвлөн дээдлэх, хүндэтгэн дэлгэрүүлэх сэтгэл зүрхний боловсролыг авч төрдөг ард түмэн. Энэхүү түүх соёл, өв соёлоо үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх нь бидний эрхэм үүрэг. Тийм ч учир Монгол хүүхдэд зориулсан сургалтын хөтөлбөр нь монгол хэл, бичиг, үндэсний агуулгатай байх, хүүхдийн зохиолыг төрөөс дэмжих, бага ангид унших, бичгийн хичээлийг заавал оруулах, харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн онцлогт тохирсон ном хэвлэлээр хангах, түгээх, үндэсний бичгийн зөв бичих дүрмийг батлуулж, толийг нэгтгэн хэвлүүлэх, Монгол хэлний өвлөн уламжлагч, түгээн дэлгэрүүлэгч, соёл тээгчид болон эрдэмтэд судлаачдыг төрөөс бодлогоор дэмжих зэрэг ажлыг цаашид хийх нь зүйтэй хэмээлээ.

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тавьсан илтгэлдээ, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 144 дүгээр захирамжаар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулан байгуулсан. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт III”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, ажлын хэсэг нийт 45, дэд ажлын хэсэг 12 үйл ажиллагааг дангаараа болон хамтарч хэрэгжүүлсэн хэмээв. Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж, монгол бичгийн анхан, дунд, ахисан түвшний гарын авлага, багшийн номыг бэлтгэсэн. Түүнчлэн Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо, тооцоолох хэрэгслийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг, тэмдэглэлийн байршил, Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдлийн байрлалд тавих, үндсэн шаардлага, төрийн албан хаагчийн нэрийн хуудаст тавих ерөнхий шаардлага, гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага зэрэг стандартуудыг тус тус баталсан гэлээ.

Үргэлжлүүлэн “Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” “Монгол хэл, бичгийн дархлаа, үнэлэмж”, “Монгол хэл бичгийн сургалт”, “Монгол хэл бичгийн технологийн бэлэн байдал”, “Монгол хэл бичгийн судалгаа”, “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр III” зэрэг сэдвүүдээр эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, Боловсрол, шинжлэх ухааны яам, Цахим, харилцаа холбооны яам, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монгол Улсын боловсролын их сургууль, Монгол Улсын их сургууль, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүллээ.

Чуулга уулзалтад оролцогчид хэлэлцүүлгийн төгсгөлд зөвлөмж гаргасан бөгөөд уг зөвлөмжийг УИХ-ын гишүүн, Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг танилцуулав. Уг зөвлөмжид:

Монгол хэлний тухай хуулийн 8.3-д кирилл болон үндэсний бичгийн зөв бичих дүрмийг баримтлан зохиосон толь бичгийг энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллага хянаж, эрх бүхий байгууллага хэлэлцэн батална гэж заасны дагуу Үндэсний бичгийн зөв бичих дүрмийг батлуулж, толийг нэгтгэн хэвлүүлэх; Монгол хэлний үндэсний хөмрөг (national сorpus) бий болгох ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар, чанартай, гүйцэтгэх; Үндэсний бичгийн нэгдсэн цахим хуудас (portal site)-ыг үүсгэж, хөгжүүлэх; Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 11 дүгээр зүйлийн 11.1.2, 24 дүгээр зүйлийн 24.2-т заасны дагуу 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2019, 2022 онд хийгдсэн Төрийн албан хаагчийн Монгол бичгийн мэдлэгийн түвшнийг тогтоох гурав дахь шатны судалгааг 2024 авч, үндэсний бичгийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах; Кирил бичгийн зөв бичих дүрэм, толийг дагаж мөрдөх ажлыг олон нийтэд сурталчлах, хэвшүүлэх; Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншдаг ном хэвлэлийн агуулгад үндэсний агууламжтай зохиол бүтээлийг түлхүү оруулах, түгээх ажлыг төрийн дэмжлэгээр зохион байгуулах; зэрэг ажлуудыг зохион байгуулахыг тусгаад, үндэсний чуулганы зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газарт уриалжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

БОХХААБХ: Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж
Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Озэки Котозакүра 4 даваатай башёг тэргүүлж байна

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Такаясү-д өвдөг шороодож 1 унаатай боллоо

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50 гаруй хувиар нэмэгджээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь