Мэргэжлийн сумогийн 2024 оны анхны башё буюу Хацү башёгийн 3 дахь өдрийн барилдаан Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд /2023.01.16/ болж 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Аби /М-2/-тай учраа тааран барилдаж, түүнийг тоттари мэхээр хаяж 2 даваа, 1 унаатай болов.
Энэ өдөр Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Комүсүби Ура /М-2/-тай таарч барилдан түүнийг сүкүинаге мэхээр давснаар 3 даваатай боллоо.
Харин Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Атамифүжи/М-1/-тэй учраа тааран барилдаж, түүнийг ёрикири мэхээр хаяснаар 3 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Мөн энэ өдөр хамгийн ахмад бөхчүүдийн нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Цүрүгишёо /М-11/-тэй барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар энэ башёг 2 даваа, 1 унаатай үргэлжлүүлж явна.
Түүнчлэн Хокүсейхо Э.Даваанинж /M-8/, Митакэүми /М-9/-тэй таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаж 1 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Озэки Такакейшо энэ өдөр Вакамотохару /М-1/-тай таарч барилдан түүнд цүкидаши мэхээр унаснаар тэд адилхан 2 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.