Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн салбар, Монголын химийн нийгэмлэг хамтран жил бүр зохион байгуулдаг “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” эрдэм шинжилгээний бага хурлыг 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү 11 дэх удаагийн хурал нь Монгол Улсад химийн технологи, инженерчлэл чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ойн баяр тохиож буйгаараа онцлог юм. Уг хурлыг 2024 оноос эхлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран зохион байгуулж оролцож байна.
Цаашид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь хүнд үйлдвэрийн салбарын эрдэмтэн, судлаачдыг дэмжих зорилгоор ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль болон холбогдох байгууллагуудтай хамтран 2 жилд нэг удаа зохион байгуулдаг “Хэрэглээний шинжлэх ухаан ба инженерчлэл” Олон Улсын хурлыг хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна.