Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Жижиг дунд үйлдвэрийн газар Мишээ экспо ХХК-тай хамтран "Монголд үйлдвэрлэв -2024 БНСУ-д" үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаж уламжлалтай.
Тус үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ. Монгол улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлүүдийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээлд хамтран ажиллах зорилгоор 2024 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 05-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо “Монголд үйлдвэрлэв-2024 БНСУ-д” үзэсгэлэн худалдааг 5 дахь удаагаа зохион байгуулна.
Танилцуулах өдөрлөгт:
- Банк, санхүү
- Аялал жуулчлал
- Ноос, ноолууран бүтээгдэхүүн
- Арьс ширэн бүтээгдэхүүн
- Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн,
- Бэлэг дурсгал
- Хүнсний бүтээгдэхүүн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой.
Ерөнхий зохион байгуулагч:
- Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг, Жижиг Дунд Үйлдвэрийн Газар
- “Мишээл Экспо” ХХК
Анхаарах зүйл: БНСУ-н виз мэдүүлэхэд хугацаа шаардагдах тул эрт бүртгүүлнэ үү.
Бүртгүүлэх линк:
https://form.jotform.com/240140832678456
БҮРТГЭЛ ДУУСАХ ХУГАЦАА 1 сарын 30
Дэлгэрэнгүй мэдээллийг: 88077064