Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сумогийн 2024 оны Хацү башёгийн 6 дахь өдрийн барилдаан /2023.01.19/ болж 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тобизарюү /М-4/-тэй учраа тааран барилдаж, түүнийг ошидаши мэхээр хаяж 5 даваа, 1 унаатай болов.
Энэ өдрийн эхний барилдааныг Миторюү Б.Төрболд /Жюүрёо-1/ Шимазүүми /М-17/-тэй хийж, түүнийг ошидаши мэхээр хаяж 3 даваа, 3 унаатай боллоо.
Энэ өдөр Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Аби /М-2/-тэй таарч барилдан түүнд хикиотоши мэхээр унаснаар 4 даваа, 2 унаатай боллоо.
Харин Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Гонояама /М-3/-тай учраа тааран барилдаж, түүнийг ёрикири мэхээр давснаар 5 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Мөн энэ өдөр хамгийн ахмад бөхчүүдийн нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Мэйсей /М-9/-тэй барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар энэ башёг 3 даваа, 3 унаатай үргэлжлүүлж явна.
Түүнчлэн Хокүсейхо Э.Даваанинж /M-8/, Рюүдэн /М-5/-тэй таарч барилдах байсан ч бэртлийн улмаас дэвжээнд гарч барилдсангүй башёг өнжлөө.