Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2024 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө үүссэн онцгой байдалтай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа холбогдох албаны хүмүүсийн хамт хохирсон иргэдтэй уулзлаа.
Ослын өглөө ажлын хэсэг байгуулан шуурхай штаб дээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх багийг томилон ажиллуулсан. Мөн давхар сэтгэлзүйч байршуулж, тогтмол уулзалтуудыг зохион байгуулсан.
Өнөөдрийн уулзалтаар сайд "Байгууллагын нөөц боломжиндоо тааруулаад хүүхэд, ахмадуудыг амраах болон иргэдийг эрүүл мэндийн бүтэн шинжилгээнд хамруулж, халамжийн сангаас хуульд заасан мөнгөн тэтгэмжийг шуурхай олгуулна" гэлээ.