Уг уулзалтаар:
-“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны 2024 оны үйл ажиллагаа”-ны болон “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2024 оны төлөвлөгөө”-нд тусгах саналууд,
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд батлан хэрэгжүүлдэг “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар тус тус санал солилцов.
Цаашид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, түншлэгч талуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлуудын уялдаа холбоог сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нийгмийн түншлэлийн талуудын оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллах талаар ярилцав.