Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
2023 оны 3 дугаар сарын 03-ны цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -3-8 хэм хүйтэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй, цас орохгүй. Зөөлөн салхитай. Өдөртөө 4-6 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй, цас орохгүй. Зөөлөн салхитай. Өдөртөө 0 хэм орчим байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй, цас орохгүй. Зөөлөн салхитай. Өдөртөө 1-3 хэм дулаан байна.
2023 оны 3 дугаар сарын 04- 08 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 4-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар, 5, 7-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 6-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Салхи 4-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 5, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 16-21 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.