Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын газрын зааланд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-12-нд болж шилдгүүдээ шалгаруулна.
Тус УАШТ эрэгтэй 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг, эмэгтэй 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг-д өрсөлдөх юм.
Жин тус бүр эхний гурван байр эзэлсэн тамирдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгохоос гадна Засгийн газрын мөнгөн шагналд нэрсийг нь оруулах юм.
Монгол Улсын төрийн далбааг тив, дэлхийн тавцанд гаргасан алдарт тамирчдынхаа амжилтын буухиаг үргэлжлүүлэх, залуу тамирчдын залгамж халааг бэлтгэх, туршлага солиулах, ур чадварыг нэмэгдүүлэх, шударга өрсөлдөөнийг өрнүүлэхэд 2023 оны УАШТ-ий зорилго оршиж байна.