2024 оны Футзалын Эмэгтэйчүүдийн Лиг эхэлсэнтэй холбоотойгоор Лигийн чанарыг сайжруулах үүднээс клубүүдийн төлөөллүүдийг хамруулсан төлөвлөгөөт уулзалтыг зохион байгуулж цаашид мөрдөх томоохон шийдвэрүүдийг гаргалаа.
Уулзалтын үеэр 2024 оны талбайн улиралд зохион байгуулагдах Эмэгтэйчүүдийн Лигийн хүрээнд төлөвлөгдөж буй төсөл хөтөлбөрүүд сургалтуудын талаар нэгдсэн мэдээлэл танилцуулав.
Улмаар 2024 оны Футзалын Эмэгтэйчүүдийн Лигт дараах зарчим мөрдөгдөнө :
-2024 ОНЫ 03-Р САРЫН 07-НЫ ӨДРӨӨС ӨМНӨ ДАСГАЛЖУУЛАГЧИДТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭГ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛТЭСТ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ.
-ЭМЭГТЭЙ ЛИГИЙН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ НЬ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМД ЗААСАН ШААРДЛАГЫГ ЗҮЙЛШГҮЙ ХАНГАСАН БАЙНА.
-ТУСЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ НЬ ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ТОГЛОГЧ БАЙЖ БОЛНО.
-Эдгээр заалт цаашид МХБХ-ны Футзалын эмэгтэйчүүдийн лигт хэрэгжих юм.
Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо