Сонирхогчдын боксын дэлхийн аваргын хүрэл медальт, 2018 оны Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн рингэнд шилжээд 8 тулаан хийж, 8 ялалт (4КО) байгуулаад байсан билээ.
Тэрбээр өнөөдөр (2.28.2024) АНУ-ын Флорида мужийн Плант ситид Цэндбаатар ээлжит тулаанаа Канадын боксчин Мохамед Соумаоротай хийж, 8 раундын турш илүүрхэн , шүүгчдийн санал нэг ( 80-72, 79-73, 80-72) яллаа.
Гвиней гаралтай , "Black Buffalo" хочит Соумаоро бол 31 настай, мэргэжлийн рингэнд 16 тулаан хийж, 14 ялалт байгуулсан(6 КО) , манай Цэндээгээс өндөр нуруутай, шаггүй туршлагатай боксчин байв.
Манай Цэндбаатар энэ жил 28 нас хүрэх бөгөөд ( 10 сард) , мэргэжлийн рингэнд "Чингис хаан" хоч нэрээр тулалдаж буй бөгөөд ийнхүү 9 дэх ялалтаа байгууллаа.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин