Арабын Нэгдсэн Эмират Улсад хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 2-нд болсон "Abu Dhabi Desert challenge 2024 " олон улсын раллид мотоциклийн төрөлд оролцсон Монголын тамирчин Пүрэвдоржийн Мөрөн шилдэг 10-т шалгарлаа.
Энэ төрөлд дэлхийн орон орны 32 мотоциклч хурд сорьсноос П.Мөрөн КТМ мотоцикл хөлөглөн 3:09:24 амжилтаар 10 дугаар байр эзэлсэн байна.
"Abu Dhabi desert challenge" ралли нь алдарт "Дакар"-т оролцох эрхийн оноо олгодог цуврал уралдааны нэг юм.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин