“Ханбогд Кашимер” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд малчдын амьжиргааг дээшлүүлэх, бэлчээрийн тогтвортой байдлыг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой хөгжлийн бодлого, малчид хоршоодын нийлүүлэлтийн сүлжээг сайжруулан тойглох, Монгол ямааны эрүүл мэндийг хамгаалан хадгалах зорилгоор Вакцин тарилга, Хивэг тэжээл, Долооц зэрэг Малчид, хоршоодоо дэмжсэн олон арга хэмжээг жил бүр тогтвортой зохион байгуулдаг бөгөөд өвөлжилт хүндэрсэн зүүн бүсийн малчид хоршооддоо Сэтгэлийн дэм хүргэх аян эхлүүлэн зохион байгуулаад байна.
Энэхүү аяны хүрээнд зудын эрсдэл өндөр, хохирол ихтэй байгаа Хэнтий, Сүхбаатар аймгийн малчин өрхүүдэд мөнгөн тусламж, хүнсний бүтээгдэхүүн, малын эрдэст долооц, хивэг тэжээлийг хүргэж ажиллажээ.