Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Байгаль орчин Бусад
Огноо
Унших
7 минут 28 секунд

Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас нийслэлийн хэмжээнд үүссэн халиа тошингийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ, шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон "Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя" аяны талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, үерийн эрсдэлийн индексийг арифметик дунджаар тооцож, өмнө жилүүдэд хийгдэж байсан судалгааны ажлууд болон бусад холбогдох мэдээлэлд тулгуурлан тодорхойлоход нийслэлийн үерийн эрсдэлийн индекс 8.65 буюу “Маш их” түвшинд байгааг албаныхан мэдээллээ.

Иймд НОБГ, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт халиа тошинд өртсөн, шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүдэд урьдчилан сэргийлэх, цас мөсөө цэвэрлэх, шуудуу татах, далан босгох зэрэг сэрэмжлүүлэг өгч байна. Мөн шар усны үерийн эрсдэл бүхий газар зөвшөөрөлгүй суурьшсан айл өрхүүдэд нүүх мэдэгдэх хуудас хүргүүлж, шилжин суурьших бүсийг тогтоох ажлыг зохион байгуулж байгаа юм.

НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат:

-Нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нийт 24 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн. Үүнд холбогдох хариу арга хэмжээг цаг алдалгүй авч байна. Өнгөрсөн оны 7, 8 дугаар сард үерийн эрсдэл үүсэж, есдүгээр сард олон жилийн дунджаас 1-1.5 дахин их хур тунадас, 11-12 дугаар сард олон жилийн дунджаас 2-3 дахин их цас орж, Улаанбаатар хотод 17-19 см, гуу жалга хэсэгтээ 30-40 см зузаан цасан бүрхүүл тогтсон. Эдгээр шалтгаан нөхцөлөөс гадна цаг агаар дулаарч байгаа тул шар усны үер буух эрсдэл үүсээд байна. Судалгаагаар 3900 гаруй объект шар усны үерт өртөх эрсдэлтэй байгаа. Мөн жил тутам нийслэлд 40 мянга гаруй өрх шинээр суурьшиж байгаа гэх судалгаа бий. Үүнээс 75 гаруй хувь нь хөдөө орон нутгаас ирж суурьшдаг. Ингэхдээ мэдээлэлгүйн улмаас үерийн гамшиг үүсэх эрсдэлтэй бүсэд суурьшин, үер уснаас үүдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж:

-Энэ жил хаврын шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг өмнөх онуудаас эрт эхлүүлж буй. Тодруулбал, үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах хүрээнд хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны “S’Outlets” дэлгүүрийн газрыг чөлөөлж, голын голдирлыг өргөсгөх ажлыг эхлүүлсэн. Мөн Сэлбэ, Толгойт голын үерийн хамгаалалтын сувагчлалыг нээсэн. Үерийн барилга байгууламжийн мөсний түвшин нэмэгдсэн найман байршилд хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 6-н хүртэл 350 ажилтан, 235 техник хэрэгсэлтэй ажиллан, 11,091 рейсээр 221,820 тонн мөсийг зөөвөрлөн Туул гол руу буулгасан. Түүнчлэн Нарны гүүрнээс Дунд голын гүүр хүртэл үерийн хамгаалалтын далан барих тендерийг ирэх долоо хоногт зарлахаар төлөвлөж байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар:

-Өнөөдрийн байдлаар шар усны үерт өртөх эрсдэлтэй 1277 нэгж талбарт 1487 айл өрх байгаагаас 1097 буюу 74 хувь нь газрын гэрчилгээтэй. Үлдсэн 390 буюу 26 хувь нь зөвшөөрөлгүй суурьшиж байна. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн нийт 464 айл өрхөд мэдэгдэх хуудас хүргүүлэн, гурван айлыг нүүлгэн шилжүүлж, 35 айлын хашааг татуулах ажлыг зохион байгуулсан. Мөн онцгой байдлын газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу халиа тошинд өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлэх байршлыг тодорхойлсон. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт 155, Сонгинохайрхан дүүрэгт 145, Хан-Уул дүүрэгт 28, Налайх дүүрэгт 20 айлын байршлыг тус тус бэлдэж, гамшгийн үед түр суурьшуулах нийт 348 айлын нэгж талбарыг бэлдээд байна.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:

-Нийслэлд шар усны үер болон уулын уруйн хавсарсан үер болох эрсдэл өндөр байна. Иймээс хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлын төлөө “Нэг хот, нэг гэр бүл” аяныг зохион байгуулж байгаа бөгөөд үүнд иргэд, албан байгууллагууд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.

Нийслэл, дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагын 470 гаруй ажилтан, алба хаагч, 126 техник хэрэгсэлтэй гараар болон тусгай зориулалтын механизмаар 26,456.1 шоо метр суваг шуудуу татан, 7,463 тонн мөсийг зөөж, Туул, Гүнт, Ногоон нуурын далан руу тээвэрлэсэн. Түүнчлэн 500 метр шороон далан босгож, 273 айл өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс урьдчилан сэргийлээд байна. Есөн айл, өрх хашаандаа байх боломжгүй болж, үүнээс долоон айл өөрсдөө нүүн шилжиж, хоёр айлыг НОБГ-ын албан хаагчид нүүлгэн шилжүүлээд байна.

Ташрамд дуулгахад, өчигдөр буюу гуравдугаар сарын 12-ны 23:09 цагт "Дарь-Эхийн 29 дүгээр хороо, Дунд буудлын замд шар усны үер үүссэн байж болзошгүй нөхцөл байдалтай байна" гэх дуудлага мэдээлэл Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст бүртгэгдсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарц орчимд шар усны үерийн нөхцөл байдал үүссэн. Ийнхүү дуудлагын дагуу холбогдох албаныхан газар дээр нь ажилласан бөгөөд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй хоёр бригад ажиллан, зам талбайд хальсан усыг соруулаад байна. Түүнчлэн ойр орчмын цас хайлж, шар ус тогтсон байршил дахь шугам хоолойн бөглөрлийг гаргах ажил үргэлжилж байгаа юм.

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан өндөр уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа, шар усны үерт өртөж болзошгүй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмын цасаа цэвэрлэн, үерийн далан, борооны ус зайлуулах суваг шуудууг цэвэрлэн, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хорт хавдрыг эрт илрүүлэх чиглэлээр Олон улсын хавдрын хяналтын байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцлоо

Ж.Хуангийг эргүүлэн томилсноор хувьцааны ханш огцом өслөө
Ж.Хуангийг эргүүлэн томилсноор хувьцааны ханш огцом өслөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ж.Хуангийг эргүүлэн томилсноор хувьцааны ханш огцом өслөө

Ж.Хуангийг эргүүлэн томилсноор хувьцааны ханш огцом өслөө

ӨНӨӨДӨР: “Шашин судлал ба орчин үеийн нийгэм” эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ихэнх нутгаар энэ долоо хоногт цас орж шуурна

Хятадад чип худалдсан асуудлаар тайлбар ирүүлэхийг Нвидиагаас шаарджээ

Аймгийн түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан Х.Эрхэмбаяр түрүүллээ

ӨНӨӨДӨР: Хэвлэл мэдээллийн хэл найруулга ба монгол хэлний зөв хэрэглээ чуулган болно.

ФИФА-гийн “сэнтийд” хэн залрах вэ?

ФИФА-гийн “сэнтийд” хэн залрах вэ?

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга  Оносато ижил даваатай Вакамотохарутай нэмэлт барилдаан хийж давснаар Кюүшюү башёд  түрүүллээ

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато, Вакамотохару нар Кюүшюү башёг 12 даваатай  тэргүүлж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёг 11 даваатай Оносато, Вакамотохару нар тэргүүлж байна

Т.Ариунзаяа өсвөр ба залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны жүдоч болов

Хятадын найман бүс нутагт 6G сүлжээний технологийг туршина

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Трамп, Ши, Путин нар “Энх тайвны тухай хамтарсан тунхаглал” баталжээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёг Вакамотохару 11 даваатай тэргүүлж байна

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

AJP холбооны ДАШТ-ээс Монголын тамирчид 18 медаль хүртлээ

“Токио Их дуулга”-д зодоглох Монголын шигшээ баг

Улаанбаатарт өдөртөө 3–5 хэм хүйтэн байна

“Уул мэт бат бөх” харилцаа: Путин, Ши Жиньпин нарын уулзалтын гол мэдэгдлүүд

ӨНӨӨДӨР: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум болно

ӨНӨӨДӨР: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

OpenAI хиймэл оюунд суурилсан шинэ хэрэгсэл танилцуулжээ

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

Кюүшюү башёг Вакамотохару 10 даваатай тэргүүлж байна

Сансар огторгуйн гүнд аялж буй “Вояжер-1” шинэ дээд амжилт тогтоох гэж байна

Улаанбаатар өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026-гийн үр дүнг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026-гийн үр дүнг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёг 2 бөх 9 даваатай тэргүүлж байна

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээнэ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 9 дэх өдөр 8 даваатай 4 бөх тэргүүлж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр зарим нутгаар цасан шуурга шуурна

Шинэ төмөр замаар нийслэлийн дулааны цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 8 дахь өдөр 7 даваатай 5 бөх тэргүүлж байна

Э.Цэндбаатар “WBC US Champion” бүсийн эзэн боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Орос, Украины талууд есөн сарын дараа энхийн хэлэлцээ хийлээ

Кюүшюү башёгийн 7 дахь өдөр Озэки Аонишики 3 унаатай болов

Өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч орон нутгийн замд халтиргаа үүснэ

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 6 дахь өдөр Их аваргууд өрсөлдөгчдөө давлаа

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг хэзээ тоглох вэ?

Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн 3 унаатай болов

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр ба стандарт” сэдэвт өдөрлөг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой.

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

“Оюу Толгой“ ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

Нийслэлийн зургаан төрлийн үйлчилгээний албан татварыг нэг хувь болгон буурууллаа

Пол Маккартни дэлхийн гурав дахь чинээлэг хөгжимчин болжээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг  Шинжлэх ухааны академид хүртээнэ

Хиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 2 дахь өдөр Аварга, арслангууд өрсөлдөгчдөө давлаа

Ж.Хуан гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгаж эхэлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Кюүшюү башёгийн эхний өдөр 1 Их аварга, 2 Озэки өрсөлдөгчдөө уналаа

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Б.Хулан: Оюу толгойн ногдол ашгийн гурван их наядыг авах нь хэлэлцээрээр баталгаажсан

Криштиану Роналду Португалын шигшээд дахин тоглохгүй

Монголын өсвөр, залуу даамчид 5 дахь удаагаа багаараа “Дэлхийн аварга“ болов

Козо Ташима ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна

Чингис хаан нисэх буудал олон улсын шагнал хүртлээ

Монголын нүүрстөрөгчийн тайланг НҮБ-ын шинжээчид “хангалтгүй“ гэж үзэв

Улс төрийн товчооны гишүүн асан Ма Шинрүйг авлигын хэрэгт буруутгажээ

409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид төмөр хийцийн цех байгуулжээ

Майячуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно