СХЗГ-ын Сорьцын хяналтын газрын даргын баталсан хөтөлбөрийн хүрээнд мөнгө тогтоох шинжилгээний стандарт арга, аргачлалд сургах, дадлагажуулах сургалтыг 2024 оны 03 дугаар сарын 11-16-ны хооронд зохион байгуулж байна.
Энэхүү мөнгө тогтоох шинжилгээний сургалтанд Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн эрхлэгч Ч.Бархас, химич Ц.Энхзаяа нар хамрагдаж байна.
Орон нутгийн сорьц тогтоох лабораториуд зөвхөн Алтан гулдмайн сорьц тогтоох шинжилгээ хийдэг. Тэгвэл хойшид мөнгө тогтоох шинжилгээ хийх, ингэснээр орон нутагт үнэт эдлэлийн үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэх юм. Мөн мөнгөний сорьц тогтоох шинжилгээг хийснээр орон нутгийн харилцагч байгууллагууд болон иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж, төв лабораторийн шинжилгээний ачааллыг бууруулах зэрэг ач холбогдолтой юм.