МХБХ-ны 21 аймгийн Футзалын 14 болон 16 насны хөвгүүдийн Цомын аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл амжилттай явагдаж өндөрлөлөө.
Нийт тэмцээнд 15 аймгийн 250 гаруй тоглогчид ур чадвараа сорин өрсөлдөж аварга багуудаа тодруулсан юм.
Тус тэмцээнд бусдаас ялгарч манлайлсан шилдгүүдийг тодруулахад, 14 хүртэлх насны ангилалд шилдэг хаалгачаар Э.Амаржаргал /Дархан-Уул/, мэргэн буучаар 9 гоол оруулсан З.Мөнгөншагай /Орхон/, тоглогчоор Г.Тэмүүлэн /Дархан-Уул/ нар тодорсон бол 16 хүртэлх насны ангилалд шилдэг хаалгачаар Б.Ган-Очир /Сэлэнгэ/, мэргэн буучаар 15 гоол оруулсан Б.Далайбат /Сэлэнгэ/, тоглогчоор Г.Ганбаяр /Орхон/ тус тус тодорлоо.
21 аймгийн футзалын хөвгүүдийн Цомын АШТ-ий медальт байруудад 14 хүртэлх насны ангилалд хүрэл медалийг М.Сэргэлэн дасгалжуулагчтай Орхон аймаг, мөнгөн медалийг Б.Буянтогтох дасгалжуулагчтай Говьсүмбэр аймаг, аваргын алтан медаль, цомын эздээр Ч.Гантөмөр дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн шигшээ тодорч, 16 хүртэлх насны ангилалд хүрэл медалийг Б.Билгүүн дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, мөнгөн медалийг Б.Ганцогт дасгалжуулагчтай Сэлэнгэ аймаг, аваргын алтан медаль, цомын эздээр Орхон аймгийн шигшээ баг тодорсон юм.