Японы хөлбөмбөгийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд ээлжит нэгэн төсөл бол хөлбөмбөгийн элит академийг судлах юм.
Үүний хүрээнд Японы хөлбөмбөгийн өнөөгийн амжилттай яваа системийг судлах, академийг хэрхэн зөв системтэй хөгжүүлэх талаар туршлага судлахаар МХБХ-ны удирдлагууд болон Техникийн захирал Б. Гарьдмагнай болон Дасгалжуулагчийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ганзориг нар Фукушима дахь Ж-Виллаж академийг зорин ажиллаж байна.
Япон улс даяар хөлбөмбөгийн академи байгуулах ажлыг 1997 оноос хойш хийж эхэлсэн бөгөөд тухайн үед богино хугацаагаар байрлан бэлтгэл хийх нь үр өгөөжийн хувьд тааруухан байсан тул урт хугацаагаар тоглогчдыг бэлдэх, Япон хүн болгож хүмүүжүүлэх зорилгоор академиудаа шинэчилсэн бодлого хэрэгжүүлж улмаар өнөөгийн Япон улс даяарх 5 академийг бий болгож чаджээ.
Энэ удаад Японы хөлбөмбөгийн холбооны дэргэдэх Фукушима академиас туршлага судалсан бөгөөд тус академи нь бусад академиудаас дараах онцлогтой.
Үүнд: аймгийн арван жилийн сургуулийг түшиглэн хүүхдүүдийн ерөнхий боловсролын хичээлийг олгодог бөгөөд Фукушима аймгийн Ж-Виллаж тосгонд жилийн турш байрлан бэлтгэл хийж хөлбөмбөгийн хичээлийг онол болон практикаар хичээл заадаг ингэснээр шигшээ багуудын үндэс суурь болж өгдөг байна, энэ мэтээр МХБХ-ны мэргэжилтнүүд тус академиас их юм сураад Монголын хөлбөмбөгийн хөрсөнд буулгахаар ажиллаж байна.